
Уул уурхай, экологи, байгаль орчны чиглэлээр ажилладаг болон эдгээр
салбарын асуудлыг сонирходог залуусыг "Зориг сан"-гаас "Байгаль орчны
манлайлагч хөтөлбөр"-төө гурав дахь жилдээ бүртгэж эхэллээ.

Уул уурхай, экологи, байгаль орчны чиглэлээр ажилладаг болон эдгээр салбарын асуудлыг сонирходог залуусыг "Зориг сан"-гаас "Байгаль орчны манлайлагч хөтөлбөр"-төө гурав дахь жилдээ бүртгэж эхэллээ. Хөтөлбөрт хамрагдаж, сургалтанд сууснаар залуус байгаль орчин, уул уурхайн салбарын талаар цогц ойлголт авах, үндэсний болон гадаадын тэргүүлэгч мэргэжилтнүүтэй санал бодлоо солилцож, асуудлыг шийдвэрлэх манлайллын чадваруудыг эзэмших юм. Их, дээд сургууль төгссөн, 25 хүртэлх насны залуусаас шалгаруулж авдаг энэ сургалт үнэ төлбөргүй аж. Өнгөрсөн хугацаанд уг сургалтад 30 гаруй залуу хамрагджээ.
Д.Ундрах 24tsag.mn