Өнөөдөр 08.30 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах
Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоох гүүрэн дээр
Гачуурт-Халдвартын чиглэлийн “Атибус” компанийн УНИ 06-89 улсын
дугаартай том оврын автобус осолдсон хэрэг гарлаа.

Өнөөдөр 08.30 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоох гүүрэн дээр Гачуурт-Халдвартын чиглэлийн “Атибус” компанийн УНИ 06-89 улсын дугаартай том оврын автобус осолдсон хэрэг гарлаа. Ослын улмаас арван зорчигчийн долоо нь хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлсэнээр, тухайн үед автобусны жолооч согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Хэргийн газар Замын цагдаагийн газрынхан ажиллаж байна.
Б.Золбоо