
Сүүлийн нэг долоо хоногийн дээд түвшинд хүрээд байсан газрын тосны
ханш буурав. Европын орнуудын удирдлагууд эдийн засгийн хямралын эсрэг
дорвитой шийдэлд хүрч чадахгүй байгаа нь үүнд нөлөөлжээ.

Сүүлийн нэг долоо хоногийн дээд түвшинд хүрээд байсан газрын тосны ханш буурав. Европын орнуудын удирдлагууд эдийн засгийн хямралын эсрэг дорвитой шийдэлд хүрч чадахгүй байгаа нь үүнд нөлөөлжээ. Нью-Йоркийн биржид арваннэгдүгээр сард худалдан авах "Brent" маркийн нефтийн үнэ 1.31 ам.доллараар багасан, баррель нь 110,11 "ногоон"-той дүйх болов. Өчигдөр WTI, "Brent" маркийн нефтийн үнэ ойролцоогоор 1.7 хувиар багаслаа. Мөн Нью-Йоркийн биржид уг таваарын фьючерс ханш 1.7 хувиар буурсан тухай "Bloomberg" дамжуулав.
Д.Ундрах 24tsag.mn