
"Apple" компаний хамгийн сүүлд гаргасан ухаалаг гар утас болох iPhone 5 худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 5 сая хувь зарагджээ. Энэ нь тус компаний хувьд шинэ рекорд аж. Өмнө нь iPhone 4 эхний долоо хоногтоо 4 сая хувь борлогдож байжээ. Энэ утас АНУ, Австрали, Канад, Франц, Герман, Хонконг, Япон, Сингапур зэрэг орнуудад гарсан даруйд хүмүүс шөнөжин дугаарлаж байсан юм. Өнөөдөр ч мөн 10-р сард утсаа авахаар захиалга нь хүлээгдсэн хүн олон байгаа гэнэ. Үүний зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт "Apple" компаний хувьцаа нэг хувиар өссөн байна.