
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр БНСУ-ын мэргэжилтнүүд МХЕГ-ын байцаагчдад сургалт зохион байгуулж байгаа аж. Сургалт энэ сарын 24-26-ын хооронд үргэлжлэх бөгөөд сургалтаар БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, мөн эрүүл ахуйг хамгаалах сургалтын систем болон сургалтын хөтөлбөр боловсруулахтай танилцах юм байна.
Б.Дато