Монгол “Playboy”-ын анхны дугаар гарлаа

“Playboy” сэтгүүлийн Монгол дахь анхны дугаар хэвлэгдэн гарлаа. Дэлхийд брэнд болтлоо алдаршсан энэ сэтгүүл 60 гаруй жилийн түүхтэй аж. Өдийг хүртэл садар самууныг хэзээ ч сурталчилж байгаагүй. “Playboy Mongolia” сэтгүүлийн ерөнхий редактор Н.Болормаа ч энэ зарчмаас хазайхгүй гэдгээ хэлсэн. Энэ удаагийн дугаарт найруулагч Н.Наранбаатар “Гамлет”-ын, олимпийн хүрэл медальт, боксчин У.Мөнх-Эрдэнэ амжилтынхаа, хотын Мээр, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл амьдралынхаа тухай ярьсан байна. Мөн залуу нас, гоо үзэсгэлэнгээ дэлхийд алдартай брэндтэй анхны дугаарт мөнхөлсөн хоёр бүсгүйн зураг бий.