Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
Г.Амартүвшин: 119 утас ачааллаа дийлэхээ байсан. Залгахаар утсаа авдаггүй гэсэн гомдол иргэдээс ирж байна. Хоёрдугаарт, хүний нөөцийг нэмэгдүүлэх боломж бий юу.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Бид сайн дурын болон тэтгэвэртээ гарсан мөн дөнгөж сургуулиа төгсөж байгаа анагаахын төсөгчдийг дайчлахаар төлөвлөж байна. хүний нөөцийн асуудал хүндрэлтэй. Бүрдүүлэх тийм ч амар зүйл биш. Бид хувийн хэвшлийг дайчилж байгаа. Өнөөдрийн байдлаар 11500 ор дээр коронавирусний халдвар авсан иргэдийг эмчилж байна. Үнэхээр туйлдаж байгаа. Нөхцөл байдал хүнд байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар ЭМДС-ийн зарцуулалт 37 хувьтай байсан. Одоо 40 гаруй хувьтай болсон. ЭМДС төсөвгүй болчихоод мөнгө зарцуулах гээд байгаа зүйл биш. Энэ үед хурдтай зарцуулах хэрэгтэй байгаа юм.
Аль ч улс гүрэн тусгайлан ковид-ын төсөв гэж төсөвлөөгүй. Манай улс ч адилхан.
Төсвийн цоорхойг нөхөх хэмжээнд хүнд байдалд ороогүй. Тавдугаар сарын гүйцэтгэлэр төсвийн орлого 98 хувьтай гарсан. Төвсвийн урсгал, зардал, хөрөнгө оруулалт гүйцэтгэлээр ямар ч саадгүй явж байгаа. Өнөөдөр цалингаа авч чадаагүй, төсөв мөнгөгүй болоод зогссон хөрөнгө оруулалт байхгүй байгаа.
А.Сүх