
Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийн үнийг 100 хувь даадаг.

Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийн үнийг 100 хувь даадаг. Харин дунд, ахлах ангийн сургалтад хэрэглэх сурах бичгийн 40 хувийг нь төрөөс олгодог. Гэтэл дунд, ахлах ангийн сурагчдад сурах бичиг хүрэлцэхгүй байгаа тул сурагчид худалдаж авахаас өөр аргагүйд хүрээд байна. Үүнтэй зэрэгцэн номын худалдаачид номныхоо үнийг нэмээд байгаа аж.
Сурагчид үлдсэн номоо ойролцоогоор 3000-10 000 төгрөгөөр худалдан авч байна. Тодруулбал долдугаар ангийн Монгол бичиг, Мэдээлэл зүй, Эрүүл мэнд, Иргэншил, Технологи, Дүрслэх урлаг, Биологиийн сурах бичиг 2500-5000 төгрөг байна. Харин Газар зүй, Монгол хэл, Уран зохиолын номыг 5000-10000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)