Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит
III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж
байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 10
настай охиы дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан

Энэ сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 10 настай охиы дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэрэгт зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарт эрүү үүсгэж цагдан хориод байсан ч батлан даалтад гаргасан байна. Тэднийг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм. Мөн тус компанийн удирдлагууд, хяналт тавих ёстой мэргэжлийн ажилтнуудыг ч гэсэн шалгаж байгаа билээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Золбоо