
"NBA"-гийн хятад гаралтай хамгийн залуу тоглогч Юу Жианлиан нутаг буцах болжээ. Тэрбээр 2011 онд "Dallas Mavericks" багатай гэрээ хийснээр шилдгүүдтэй хамт нэг багт орсон юм. Харин энэ жил тэрбээр нутаг буцаж хуучин "Guangdong Tigers" багтаа тоглохоор нэг жилийн гэрээ хийсэн байна. "Юу Жианлиан спортын оргил үеэ "NBA"-гийн нөөц суудалд өнгөрөөх харамсалтай. Тиймээс Хятадад ирээд ямар тоглогч вэ гэдгээ харуулах хэрэгтэй болсон" гэж менежер нь тайлбарлажээ. Тэрбээр Лондонгийн олимпод эх орныхоо тугийг барин оролцсон.
Түүнээс өмнө хамгийн анх 2001 онд Wang Zhizhi, дараа нь 2002 онд Yao Ming "NBA"-д хөл тавьж байсан юм.
Б.Баяр