

Хайр, бэлгийн амьдрал судлалын төвийн мэргэжилтэн Ларри Янг, Бриан Александр нар энэ тухай судалсан байна. Тэдний ярьснаар бэлгийн харилцааны явцад эмэгтэй хүний хөх чухал үүрэгтэй бөгөөд эрчүүдийн сэрлийг өдөөх “чадал” нь харьцангуй их байдаг аж.
Нярай хүүхэд эхийнхээ амлуулсан хөхийг маш их санаж, түүнд өөрийн эрхгүй тэмүүлдэгтэй адил эрчүүд ч бас ийм үйлдэл гаргадаг гэнэ.
Янг хэлэхдээ “Эмэгтэй хүн бол хөхтөн амьтан. Тиймээс хөхөөрөө үрээ хооллож, бэлгийн ажлын идэвхжүүлдэг. Эрчүүд эмэгтэйчүүдийн хөхийг хөхөх үед сэрэл нь дээд цэгтээ хүрдэг” гэжээ.
Техасын их сургуулийн Синди Местон, Шеффилдийн их сургуулийн Рой Левин нар 301 хүний дунд явуулсан судалгаагаар 153 эмэгтэй хөх нь сэрэл өдөөдөг гол “хэрэглүүр” гэж тодорхойлсон байна. Санал асуулгад оролцсон бүсгүйчүүдийн 82 хувь нь хөхний товчийг сэрлийг өдөөх хамгийн чухал зүйл гэдгийг онцолжээ.
Судлаачдын дүгнэснээр эрчүүд бэлгийн харилцааны дараа эмэгтэйгийнхээ хөхийг хэзээ ч мартдаггүй. Энэ нь хөх бол сэрлийг өдөөх хамгийн чухал эрхтэн болохыг харуулж буй хэрэг ажээ.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)