

Жагсаалтад орсон сургуулиас “Диана” дунд сургууль тодорхой шалтгаанаар тусгай автобусаар үйлчлэх боломжгүйд хүрчээ. Гэхдээ энэ шийдвэрийг зөвхөн жагсаалтад орсон сургууль дагах шаардлагагүй бөгөөд бусад сургууль ч тусгай автобусаар үйлчлэх эрх нээлттэй юм байна.
Одоогоор тусгай автобусаар зорчиж байгаа хүүхдийн тоо 1800-д хүрчээ. Цаашид тусгай автобусаар үйлчилдэг сургуулиудын тоог нэмэгдүүлэх, хүүхдийн автобусны стандарт, шаардлагыг нэгтгэн гаргах зэрэг ажлыг зохион байгуулах аж.
Үүний хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн газар, Нийтийн тээвэр зэрэг газраас хамтарсан сургалт, сурталчилгааг хийсэн талаар Нийслэлийн боловсролын газрын хяналт, шинжилгээ, үнэлгээний албаны дарга Х.Чинтогтох мэдээллээ.
Д.Ундрах 24tsag.mn