
Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хурлаар компаниудын бүртгэлийг
идэвхжүүлж, шинээр бүртгүүлэхээр төлөвлөж буй компаниудаа дэмжих
зорилгоор хураамжийн төлбөрөө бууруулжээ.

Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн хурлаар компаниудын бүртгэлийг идэвхжүүлж, шинээр бүртгүүлэхээр төлөвлөж буй компаниудаа дэмжих зорилгоор хураамжийн төлбөрөө бууруулжээ. Тухайлбал, 2013 оны есдүгээр сарын 13-наас өмнө үнэт цаасаа олон нийтэд анх удаа санал болгож буй компанийн үнэт цаасны бүртгэлийн хураамжийг 30 хувь, урьд нь бүртгэлтэй байсан компани нэмж үнэт цаас бүртгүүлж байгаа бол 50 хувьтай тэнцэх үнийн дүнгээр тус тус хөнгөлөхөөр болсон байна.
Хэрвээ компани ногдол ашгаа хувьцаа хэлбэрээр тараах, компанийнхаа ажиллагсдадаа хувьцаа олгох зорилгоор нэмж үнэт цаас гаргах компанийн зах зээлийн үнэлгээ нь 50 саяас доош дүнтэй байгаа тохиолдолд бүртгэлийн хураамжаас 100 хувь чөлөөлөх аж.
Д.Ундрах 24tsag.mn