Дэлхийн халуун цэг болоод байгаа Украин улсад манай улсын 62 оюутан суралцаж байгаа. Тэдгээр оюутнуудын 40 нь эх орондоо буцах хүсэлт гаргаад байгаа юм байна. Тэднийг ойрын хугацаанд эх орондоо ирэхэд нь Гадаад харилцааны яамнаас анхаарч байгаа.
Ер нь АНУ, Их Британи, Норвеги, Израиль, БНСУ, Япон, Латви, Эстони, Монтенегро, Македон, Энэтхэг, ХБНГУ, Франц гэсэн улсууд иргэдээ Украиныг орхин гарахыг зөвлөөд байгаа бөгөөд зарим агаарын тээврийн компаниуд тус улс руу хийдэг агаарын тээврээ түр хугацаагаар зогсоогоод байна. Тухайлбал Австрийн агаарын тээврийн компани Киев, Одесса руу хийх нислэгээ энэ сарыг дуустал зогсоосон бол Германы иргэний агаарын тээврийн Lufthansa Киев рүү хоёр талын нислэгээ түр зогсоогоод байгаа юм.
С.Сүлд