зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хотын 41 стандартыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо

2022-2-21
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулав. Дэлхийд 120 хот өөрийн стандарттай байдаг. Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1400 гаруй нь 1990 оноос өмнө, 670 гаруй нь 1990-2000 оны хооронд, 2100 гаруй нь 2000-2010 онд, 2700 орчим нь 2010 оноос хойш баталсан стандарт юм.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд хот стандарттай байх бөгөөд НИТХ-ын бүрэн эрхэд хотын стандартыг батлахаар, хотын иргэн дүрэм, стандартыг дагаж мөрдөхөөр тусгасан юм. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг 22 бүлгийн 97 “Хотын стандартын удирдамж, арга зүйн баримт бичиг”-т дүн шинжилгээ хийж, эхний ээлжид 10 бүлгийн 41 төрлийн стандартыг батлуулахаар нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллага, иргэд, олон нийтээс санал авч тусгах, НИТХ-д өргөн барьж батлуулах төлөвлөгөө гаргажээ. Дээрх 41 стандартын баримт бичгийн төсөлд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллагаас, мөн нэгдүгээр сарын 11-нээс хоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд www.ulaanbaatar.mn, www.standart.ub.gov.mn сайтуудаар иргэд, олон нийтээс санал авч, тусгасан байна. Санал асуулгын дүнд давхардсан тоогоор нийт 37.411 санал ирүүлснээс дэмжсэн 10.769, ерөнхий 16.680 санал өгчээ. Улмаар нийт 17.228 саналыг хэлэлцэж, хотын стандартад тусгасан байна.

Хотын стандартын тус 10 бүлэг нь Чанарын дэд бүтэц, Хот төлөвлөлт, хот байгуулалт, Ногоон байгууламж, “Иж бүрэн гудамж”, Нийгмийн дэд бүтэц, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Зорчигч тээврийн үйлчилгээ, Хог хаягдлын менежмент, Гэрэлтүүлгээс бүрджээ. Нийгмийн дэд бүтэц бүлэгт л гэхэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Төрийн байгууллагын гадна орны ерөнхий шаардлага зэрэг багтсан байна. Хотын стандартыг хэрэглээ, зориулалтаар нь мөн А, В, С гэж гурав ангилжээ. Стандартыг боловсруулахдаа олон улсын хотуудын стандарт болон цаг агаарын хувьд Улаанбаатартай төстэй хотуудын стандартыг судалсан байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас хотын 10 бүлгийн 41 стандартыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болгов.   

Нийслэлд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувь нь эмэгтэйчүүд байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дараагийн хэлэлцсэн асуудал нь Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, төрөөс жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийн тайлан байлаа. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Үүнээс 52 хувь нь эмэгтэй, 48 хувь нь эрэгтэй буюу 100 эмэгтэйд 92 эрэгтэй ногдож байгаа юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 4.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд 14.7 хувийг эрэгтэйчүүд, 85.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Түүнчлэн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 46.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 71.8 байгаагаас эрэгтэйчүүд 67.06, эмэгтэйчүүд 75.11 байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1.56 дахин их байгаа юм. НИТХ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны албан хаагчдын хүйсийн тэнцвэртэй байдлын тайлангаар нийт 369 албан хаагчийн 57.5 хувь нь эмэгтэй, 42.5 хувь нь эмэгтэй байна.

Зөвлөлийн хурлаар Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай төрийн бодлогын хэрэгжилтийн тайланг НИТХ-аар хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөд үүрэг болгов.

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд шалгалт хийв

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг Ажлын хэсгийн дарга Б.Мягмар танилцууллаа. Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр, нийт 13 төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Улмаар есөн чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, төслүүдийн засаглалыг бэхжүүлэх, удирдах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн байгуулах, бодлогын газруудын уялдааг хангуулах шаардлагатай байгааг онцолж байлаа. Мөн төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрт тусгасан нийслэлээс санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулах, зээлийн эргэн төлөвлөлтийг төвлөрүүлэхэд анхаарах дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдан авах ажиллагааны засаглал, чиг үүргийг шинэчлэх, төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг тусгаж, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслүүдийн хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг төсөл хэрэгжүүлэх нэгжүүд болон төслийн гүйцэтгэгч байгууллагуудад даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Улаанбаатарт 23 градус дулаан байна
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
    12 мин
  • Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
    41 мин
  • “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
    42 мин
  • Шархад дэд төвийн 110 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
    50 мин
  • Халз буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Б.Энхжаргал алтан медаль хүртжээ
    1 цаг 0 мин
  • Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
    1 цаг 9 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 13 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    1 цаг 26 мин
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    17 цаг 20 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    17 цаг 35 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    17 цаг 39 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 20 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    18 цаг 49 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    18 цаг 53 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    21 цаг 6 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    21 цаг 34 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    23 цаг 0 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    23 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 41 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    23 цаг 58 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК