VIII Богд Жавзандамба хутагт улс орныхоо эдийн засгийн бие даасан бодлогыг хэрэгжүүлж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийг эрмэлзэж байсан билээ.
Харин түүний засгийн газрын эрх мэдлийг Хятадын цэргийн харгис хүчин түр хязгаарласан юм. Ийнхүү Богд гэгээнтнийг Хятадын гамин цэргүүд баривчлан шоронд хорьсон. Харин богино хугацааны дараа Оросын Барон фон Унгерн-Штернберг шоронгоос суллажээ. Мөн 1921 оны хоёрдугаар сарын эхээр Хүрээг хятадын харгис цэргүүдээс чөлөөлсөн юм. Улмаар 1921 оны хоёрдугаар сарын 22 буюу Цагаан сарын 15-ны өдөр Монгол Улсын эзэн хааны ширээнээ дахин залсан билээ.
Д.Батчулуун