Жилд 5000-7000 оюутнууд оюутан цэрэгт хамрагдах хүсэлт өгдөг. Харин төсвөөс шалтгаалан 1000 орчим оюутан хамрагддаг байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавируст халдвараас шалтгаалан түр хугацаанд завсарлаад байсан бол энэ жилээс эхлэн хэвийн элсэлтээ авч байна.Ирэх гуравдугаар сарын 1-10 өдрүүдэд цахимаар бүртгэл явагдана.
Өмнө нь бүртгүүлэхдээ сургалтын албаны тодорхойлолтоо дүүргийн бүртгэлийн албанд өгч баталгаажуулдаг байсан бол цахимаар бүртгүүлснээр БШУЯ-ны дата төвөөс голч дүнгийн тодорхойлолт, хамрагдаж буй дамжааны мэдээллийг татаж авах боломжтой. Ингэснээр олон материал бүрдүүлж, биеэр очих шаардлагагүй боллоо.