Хөгжлийн банктай холбоотой хэргээр Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 12 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж авч өнөөдрийн байдлаар 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Дараах нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татжээ. Үүнд:
Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр
Хөгжлийн банкны захирал асан Ч.Мөнхбаяр
“Капитал банк”-ны гүйцэтгэх захирал А.Ариунболд
Хөгжлийн банкны захирал асан Б.Чойжилжалбуу
“Капитал банк”-ны ТУЗ-ын дарга асан Б.Шинэбаатар
Хөгжлийн банкны захиралын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Энхбат
НВЦ ХХК-ын захирал Ц.Баатарбилэг
Хөгжлийн банкны захирал асан Ц.Ууганбаяр
Хөгжлийн банкны захирал асан Д.Дэлгэрсайхан нарт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Харин “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагаас товлогдож, яг одоо үргэлжилж байна.