Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Регистр, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг өөрчилж, чипэнд суулгана

2022-3-23
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.23) хуралдаан 9 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Л.Мөнхбаатар гишүүн хуралдааныг даргалав. Байнгын хороо энэ удаагийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Засгийн газраас 2022 оны гуравдугаар 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Бүртгэлийн ангилалыг тогтоох, үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулдаг 5 бүлэг, 24 зүйл бүхий Улсын бүртгэлийн ерөнхий хууль 2018 онд батлагдсан. Уг хууль батлагдсанаас хойш нэмэлт, өөрчлөлт ороогүй гэдгийг төсөл санаачлагч илтгэлийнхээ эхэнд дурдав. 

Хууль тогтоомжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1 дэх заалтад заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгахаар, үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоожээ.

Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зааж байгаа аж. Түүнчлэн энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан нэр томьёог жигдлэх зорилгоор Иргэний улсын бүртгэлийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Газрын тухай, Галт зэвсгийн тухай, Зөрчлийн тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно. Мөн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар тогтоожээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Д.Ганбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Х.Нямбаатар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав.

Төслийн хүрээнд иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг өөрчлөх, иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгахаас өөр ямар өөрчлөлт орж байгааг Н.Алтанхуяг гишүүн тодруулсан. Иргэнтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэгтгэн, их өгөгдлийн сан бүрдүүлэх ба энэ их өгөгдлөө 12 орон бүхий тоотой холбож, шаардлагатай тохиолдолд банк, даатгалын байгууллага болон бусад байгууллагатай тодорхой хяналт дор хуваалцах гэх зэргээр ашиглах боломж бүрдэж байгаа гэв. Төслийн хүрээнд иргэний регистрийн дугаар, гэрийн хаяг бичиг баримт дээр ил байгааг өөрчилж чипэнд суулгах ба үүний хамт 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд хийгдэх иргэн бүрд олгох тоон гарын үсгийг мөн чипэнд суулгахаар төлөвлөөд ажиллаж байгаа хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө. Монгол Улсын иргэний бүртгэл, татвар, боловсрол, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал гэх зэрэг бүх төрлийн мэдээллийг нэгтгэн их өгөгдлийн сан бүрдүүлсний дараах хадгалалт, хамгаалалтын асуудлыг Б.Энх-Амгалан тодруулахад, Кибер аюулгүй байдлын хууль тогтоомж ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд онц чухал мэдээллийн дэд бүтцийн тоонд эл их өгөгдлийн сан орж байгаа тул Тагнуулын ерөнхий газар, холбогдох бусад байгууллагатай хамтран аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг шийдвэрлэн ажиллаж байгаа гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Түүнчлэн тус мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалт, бусадтай хуваалцах нөхцөлийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаарын олголтын талаар Д.Ганбат гишүүн тодруулав. 2009 онд хурууны хээний бүртгэл хийж эхлэх үеэс иргэдэд энэ төрлийн бүртгэлийн дугаарыг олгож эхлээд өдгөө 2 сая гаруй иргэнд олгоод байгаа бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар шинээр төрж буй хүүхэд бүрд олгодог болсон байгаа гэв. Харин Монгол Улсад зорчиж буй гадаад иргэн хилээр нэвтрээд бүртгүүлэх үед 13 орон бүхий бүртгэлийн дугаар үүсч байгааг мөн дуулгасан. Иргэний бүртгэлийн дугаар олголттой холбоотой тусгай зардал, чирэгдэл үүсэхгүй, тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн хүрээнд иргэд тоон гарын үсгээ авахдаа дээрх бүх үйлчилгээг хамтад нь авна гэдэг мэдээллийг өгсөн. Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд 126 төрлийн 700 орчим үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд тоон гарын үсгийг иргэн бүр авч, төрийн үйлчилгээ цахимжсанаар 122 төрлийн үйлчилгээг иргэн гар утас, цахим төхөөрөмж, ТҮЦ машинаас авах боломжтой болж байгааг онцолж мэдээлсэн. Харин хориг, гэрлэлт, хурууны хээний шинэчилсэн бүртгэл, харьяат болох болон харьяатаас гарахтай холбоотой дөрвөн төрлийн үйлчилгээг л улсын бүртгэлийн байгууллагад биеэр очиж авдаг болох аж.

Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа Б.Энх-Амгалан гишүүн илэрхийлсэн ч төрийн байгууллагууд цахим орчин дахь мэдээллийн системийн хадгалалт, хамгаалалтыг бүрэн хангаж чадахгүй, боломжгүй байгаа тул иргэний бүх мэдээллийг нэг санд нэгтгэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Мөн насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийг цахим орчинд нэгтгэх, нэг санд төвлөрүүлэхдээ нэн болгоомжтой байх ёстойг анхааруулж байсан юм. Д.Цогтбаатар гишүүн, төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, хүнд сурталгүй болгох гэж байгаа ч гэсэн тооцоолоогүй бэрхшээл, хүндрэл гарч байгаа талаар мэдээлэл өглөө. Засаг захиргааны нэгжийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой бүртгэлтэй холбоотой үйлчилгээг тухай бүрд өрхийн хаалганд, эсвэл гараас гарт хүргэж байх шаардлагатай гэдэг саналыг Ц.Мөнх-Оргил гишүүн хэллээ.

Гишүүд ийнхүү үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.9 хувь нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

Хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас 2022 оны гуравдугаар 11-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2009 оны арван хоёрдугаар сарын 3-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баталсан бөгөөд шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах процессыг  бие даасан хуулиар зохицуулах болсон. Үүнээс хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 40 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон боловч хуулийн агуулга, үзэл баримтлал өөрчлөгдөөгүй, харин нэмэлт, өөрчлөлтүүдээр хуулийн зүйл, заалт, хэсгийн логик уялдаа холбоо алдагдах, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зарим нэр томьёог өөр өөрөөр томьёолсон, мөн зарим зохицуулалт хангалттай бус байгаагийн зэрэгцээ шинэ төрлийн шинжилгээ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцууллаа.  Иймд Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын дагуу дүндэслэл, шаардлагад үндэслэн Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулжээ.

Төслөөр шүүх шинжилгээний нийтлэг журмыг боловсронгуй болгож, шинжилгээний хугацааг жишиг хугацааг үндэслэн тогтоох, хялбар байдлаар хугацааг сунгах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой өөрчлөлт, шинэчлэлтийг тусгасан байна. Мөн шүүх шинжилгээний хэлбэр, төрлийг шинээр тодорхойлж, шинжилгээний адилтгал, мэдээллийн сан, түүний төрөл, бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхтэй холбоотой зохицуулалтуудыг, шүүх шинжилгээний байгууллагад болон бусад этгээдээр хийлгэх шинжилгээг тодорхойлж, шинжилгээний байгууллагаас бусад этгээдийг шүүх шинжилгээний сургалтад хамруулах, тэдэнд шинжээчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасахтай холбоотой харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх өөрчлөлтийг тусгасан гэв. Түүнчлэн Эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл  ажиллагааны явцад хийх шинжилгээний зарим онцлог зохицуулалт болох инженер-техникийн шинжилгээ, хөрөнгийн үнэлгээнд хийх шинжилгээ, цахим технологийн шинжилгээ хийх зохицуулалт, журмыг шинээр тусгахаар төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдсан. Үүний зэрэгцээ хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох үнэлгээг хийх эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төсөлд мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох,  уг хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг хэмжээг үнэлэх, шинжилгээ хийх талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаж, энэ хүрээнд нэр томьёоны хувьд анагаахын шинжлэх ухааны нэр томьёог ашиглан “сэтгэцэд учирсан хор уршиг буюу гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн сэтгэцэд үзүүлсэн үр дагавар гэж томьёолж, энэ нь эдийн бус гэм хорд хамаарахыг хуульд тодотгон тусгаж, хохирогч энэхүү хохирлоо нэхэмжлэх эрхийг нарийвчлан тодорхойлсон байна. Түүнчлэн хохирогч нь нас барсан тохиолдолд сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг тухайн хохирогчийн гэр бүлийн гишүүд, эсхүл гэр бүлийн гишүүн нь эрх зүйн чадамжгүй бол хууль ёсны асран хамгаалагч нь нэхэмжлэл гаргаж болох зохицуулалтыг тусгажээ.

Шүүх эмнэлгийн төлбөртэй явуулж байсан шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх, төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээнд улсын тэмдэгтийн хураамжийг авах зохицуулалт, шүүх шинжилгээний байгууллага, түүний тогтолцоо, шинжилгээний байгууллагын ажилтны эрх зүйн байдлыг шинээр томьёолон оруулж, алба хаагчийн баталгааг нарийвчлан тодорхойлох зэрэг асуудлыг төсөлд тусгасан болохыг мөн Х.Нямбаатар сайд танилцуулав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 81 зүйлтэй бөгөөд батлагдсанаар шүүх шинжилгээний хараат бус байдал, ил тод ажиллах зарчим, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, шүүх шинжилгээний үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, шинжээч, мэргэжилтэн үйл ажиллагаандаа шинжлэх ухаанч байдлаар хандах хандлага дээшилнэ хэмээн үзсэн байна. Шинжээчийн нэгж шинжилгээнд зарцуулах хугацаа багасах, шинжилгээ хийх хугацаа тодорхой болох, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх ухааны үндэслэлтэй хийх боломж бүрдэж, шинжилгээний үр дүн бодитой болоход нөлөөлөх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдав. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоохтой холбоотой зохицуулалтыг тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг нар шүүхийн шинжилгээний байгууллагын бие даасан, хараат бус статусын талаар асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил үг хэлж, шүүхийн шинжилгээний хариуг санаатайгаар өөрчилсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэг тодорхой болгох шаардлагын талаар болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хуралдаан даргалагч Л.Мөнхбаатар гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалварыг баталлаа

Хуралдааны төгсгөлд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 33, 40 дүгээр захирамжид үндэслэн тус Байнгын хороо 2022 оны гуравдугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд заажээ. Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цагавлар хамаарахгүй юм.

Байнгын хорооны тогтоолын дээрх төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувийн дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    8 цаг 8 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    8 цаг 14 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    8 цаг 38 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    9 цаг 4 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    9 цаг 8 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    9 цаг 40 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    10 цаг 0 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    10 цаг 3 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    10 цаг 19 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    10 цаг 54 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    12 цаг 6 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    12 цаг 17 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    12 цаг 27 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    13 цаг 33 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    13 цаг 34 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    13 цаг 51 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    13 цаг 56 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    14 цаг 36 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    14 цаг 55 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    15 цаг 5 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК