Нийслэлд үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 5-7 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.
Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Архангайн нутаг, Завханы зүүн, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.