зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Долоо хоногийн тойм

2022-3-27
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн долоо хоногт юу болж өнгөрсөн бэ? 24tsag.mn уншигч та бүхэндээ долоо хоногийн тойм мэдээг бэлтгэн хүргэж байна.

БОАЖЯ: Олон улсын ойн өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр тохиодог. Энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ухуулан, сурталчлан таниулж тэмдэглэдэг уламжлалтай. Ургамал, амьтан, бичил биетэн, тэдгээрийн удам зүйн олон янз байдал бүхэн харилцан шүтэлцээтэйгээр байгаль, хүрээлэн буй орчин, экосистемийг цогцлоон бүрдүүлдэг. Чухам эндээс биологийн олон янз байдал хэмээх үй түмэн холбоо хамаарлын тухай ойлголт урган гардаг юм. Байгаль дээрх идиш тэжээлийн гинжин холбоо, экосистемийн цогц бүтцийг бид ойгоос харж ойлгодог.

Шүүгч С.Төмөрбатыг огцруулав

Авлигатай тэмцэх газраас 2020 онд шүүгч С.Төмөрбатад холбогдох албан бичгийг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлжээ. Албан бичгийг Шүүхийн сахилгын хороо 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлэн авч тус шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгасан. Улмаар 2022 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ.  Хуралдаанаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч С.Төмөрбатад огцруулах шийтгэл оногдуулав.

Буучид "OLYMPIC WAY” тэмцээнээс гурван алт, хоёр мөнгөн медаль хүртэв

Беларусь улсын буудлагын холбооноос зохион байгуулсан "OLYMPIC WAY" онлайн тэмцээн болоход манай улсаас 22 тамирчин өрсөлдөж, хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэв. Тухайлбал, хийн урт бууны дасгалд О.Есүгэн 634.0 оноогоор алтан медаль хүртсэн бол О.Янжинлхам 631.5 оноогоор мөнгөн медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд Э.Даваахүү 583 оноогоор алт, эмэгтэйчүүдэд Т.Баярцэцэг 575 оноогоор алт, Ц.Мөнхзул 572 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна.

Наурызын баяр тохиож байна

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 400 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.

Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой тохиож байна

ЗХУ, БНМАУ-ын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны энэ өдөр БНМАУ, ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансарын нисгэгч Владимир Александрович Жанибеков нарын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр 22:40 цагт сансар руу хөөрч, гуравдугаар сарын 30-ны 19:42 цагт эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй. Ийнхүү БНМАУ, ЗХУ-ын баатар, сансарын нисгэгч Ж.Гүррагчаа Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч болжээ.

НҮБ: Украины 900 гаруй энгийн иргэн амиа алдсан

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүний эрхийн албанаас өнгөрсөн даваа гарагт өгсөн мэдээллийн дагуу ОХУ-ын зэвсэгт халдлага эхэлснээс хойш 900 гаруй Украины энгийн иргэд амиа алджээ. Гэхдээ дайны нөхцөл байдал улам ширүүсэж байгаа тул олон тооны бүс нутгуудаас нарийн мэдээлэл ирээгүй тул нас барсан гэмгүй иргэдийн жинхэнэ тоо баримт уг тооноос хамаагүй их байх магадлалтай бөгөөд ихэнх хохирогчид том бүс нутгийг хамарсан дэлбэрэлт болон бөмбөгдөлтөөс болж нас барсан гэнэ. Нас барсан иргэдээс гадна 1,496 украинчууд гэмтэж шархдан эмчлүүлж байгаа юм байна.

Дэлхийн цаг уурын өдөр тохиож байна

бичвэр гэх мэтийн зураг байж болноЭнэ жилийн дэлхийн цаг уурын өдрөөр “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга хэмжээг яг одооноос эхэлцгээе” буюу эрт анхаарал хандуулан арга хэмжээ авахыг уриалж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт нь агаар мандал, байгалийн, хүний үйл ажиллагааны хүчин зүйлээс хамааралтай.

Снукер бильярдын АШТ-д гуравдугаар байр эзэлсэн Б.Нарантуяаг Олимпын алдар одонгоор шагналаа

Монголын снукер бильярдын тамирчид 2021 оны ДАШТ, 2022 оны Азийн АШТ-д амжилттай оролцоод ирлээ. Эдгээр тэмцээнд О.Лхагвадорж, Т.Хаш-Очир нар эрэгтэйчүүдийн ангилалд, Б.Нарантуяа, Б.Билгүүнзаяа, Ж.Отгонбаяр нар эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн бөгөөд Б.Нарантуяа сонирхогчдын ДАШТ-ий шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар гуравдугаар сарын 1-15-ны өдрүүдэд болсон снукер бильярдын Азийн АШТ-д Б.Нарантуяа гуравдугаар байр эзэлж, Монголын бильярдын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ

"Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй цар тахлын нөлөө" судалгааны дүн гарчээ. Ингэхдээ аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн бөгөөд 2021 онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурсан байна. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ.

“Хөтөлийн цемент” ХК-ны хувьчилсан шийдвэрийг хүчингүй болголоо

2015 онд ганц хүнтэй байсан компани нэрээ өөрчлөөд Хөтөл гэх нэртэй болсон. Хувьчилж авсан сүүлийн хүн нь нас барсан. Нас барсны дараа Хөтөл компанийг өв залгамжлагчид нь авахаас татгалзсан. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа. Хувьчлал явуулахад хууль зөрчсөн. Хувьчлалын дараа ч гэсэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Хувьчилсан шийдвэрээ хүчингүй болго гэсэн санал ирсэн. 2015 онд Засгийн газрын жагсаал гарсан. Жагсаалтын 15 дугаарт Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр орсон. Тэрхүү заалтыг хүчингүй болгох шийдвэр гарлаа. Үүний дараа төрийн өмчийн хороо хуралдаж, тэрхүү заалтыг хүчингүй болгоно

Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9 хувь болголоо

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9хувь болгох шийдвэр гарсан болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль боллоо

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгууллаа.  Дуут дохио дуугарах үеэр иргэд, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу сургууль дадлагад идэвхтэй оролцсон юм.   Дадлага сургуулийн зарлан мэдээллийг улсын хэмжээнд 61 цамхаг, өргөн нэвтрүүлгийн хоёр телевиз, 10 FM радиогоор дамжуулан ажиллалаа.

Хөтөлийн цемент үйлдвэрийн захирлаар Л.Наранбаатарыг түр томиллоо

Засгийн газрын шийдвэрээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэснээр Төрийн өмчийн хороо хувьчлалын асуудлыг эргэн харж, тодорхой шийдвэр гаргаснаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод очиж, үйлдвэрийн удирдлагын багт танилцуулж байна. Энэ үеэр Л.Наранбаатарыг тус үйлдвэрийн даргаар түр томилсныг танилцууллаа. 

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид Завхан аймагт уулзалт хийж байна

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга, Жамбын Батсуурь нар Завхан аймгийн гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж байна. Уулзалтын модератороор АН-ын ХЭГ-ын дарга, УДШ-д АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө буцаан татлаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа тэргүүтэй гишүүд өнгөрсөн намар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан нь ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан юм. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татан авч байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Ингэснээр уг хуулийн төслийг санаачилсан гишүүд татах хүсэлтээ илэрхийлсэн тул буцаагдав.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    25 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    29 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    2 цаг 42 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    3 цаг 11 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    4 цаг 36 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    4 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 17 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    5 цаг 34 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    5 цаг 58 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    6 цаг 1 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    6 цаг 50 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    6 цаг 51 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    7 цаг 1 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    7 цаг 7 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК