Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын Цогтцэций өртөө орчимд хопер вагон унаж, осолджээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 27-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Цогтцэций өртөө орчимд хопер вагон сэлгээ хийх явцдаа унаж осолдсон байна. Хэргийн газар дээр цагдаа болон бусад холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. Вагоныг босгохоор Улаанбаатар хотоос “УБТЗ” ХНН-ийн сэргээн босгох галт тэрэг хөдөлжээ. Одоогийн байдлаар вагон унасан шалтгаан тодорхойгүй байгаа юм.
Хопер вагон нь үйрмэг ачааг тээвэрлэхэд зориулагдсан байдаг.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын нээлтийг гуравдугаар сарын 25-нд хийхээр төлөвлөж байсан ч хойшилж, гуравдугаар сарын 28-нд болсон юм. Гэтэл гуравдугаар сарын 27-нд осол болж, нээлтийг дахин хойшлуулсан байна.
Энэ талаар өнөөдөр 12:00 цагт Зам тээврийн хөгжлийн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.
Сэтгэгдэл (3)