Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны хуралдаан боллоо
Тус яамнаас Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооны хуралдааныг даваа гаригт зохион байгууллаа.
Энэхүү хуралд Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдээс гадна Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгч гишүүд оролцож, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зохион байгуулалтын талаар, бөхийн допингийн талаар, хууль эрх зүйн орчны талаар ярилцаж, санал солилцлоо.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Засгийн газраас Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөл дэх үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахтай холбоотой зохицуулалт, хууль, дүрэм зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулж, оролцогч нарын санал, шүүмжийг хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн яам