Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 85 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Үүнээс
- 56 нь Улаанбаатарт
- 29 нь орон нутагт илэрсэн байна.
Ингэснээр бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 924,735 болсныг Эрүүл мэндийн статистик мэдээллийн сан мэдээлжээ.
Амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.