Жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхийн сүүний өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд манай улсын хувьд 2016 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил сүү үйлдвэрлэгч компаниуд болон Сүүний нэгдсэн холбоо хамтран Сүхбаатарын талбайд Сүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах бөгөөд энэ талаар хэвлэлийн хурал хийлээ.
“Энэ жилийн хувьд сурагчдын үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан сүүний хэрэглээг нэмэгдүүлэх ажлуудыг хийж эхэлсэн. Жишээлбэл, Хэнтий аймгийн Биндэр сумын сурагчдын үдийн хоол хөтөлбөрт цэвэр сүүн бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэх тал малчид, хоршоодын үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллаж байна. Ингэснээр ирээдүйд сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг, эрүүл чийрэг монгол иргэн болно” хэмээв.
Харин маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас гадна олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээ, хөтөлбөртэй тул өргөнөөр оролцохыг урьж байна” гэв.
Т.Мөнхжаргал