Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх алдарт эхийн одон гардууллаа. Алдарт эхийн одонг энэ сарын 25-наас эхлэн гардуулж эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар 12,599 ээж алдарт эхийн одонгоор энгэрээ мялаажээ. Ийнхүү эх үрсийн баярын өдрийг угтан алдарт эхийн одонгоор шагнагдсан ээжүүдийн фотог хүргэж байна.