зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд нийслэлийн зүгээс анхаарал хандуулж байгаа

2022-5-31
0
ЖИРГЭХ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөөтэй ярилцлаа.


-Маргааш тохиох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан тантай ярилцаж байна. Нийслэлийн хувьд хүүхдийн эрхийг хамгаалах  ажил ямар түвшинд явна гэж та дүгнэх вэ. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлууд хийж байна вэ?

-Эрхэм хүндэт хүүхэд багачууддаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Өдгөө нийслэл Улаанбаатар хотод 18 хүртэлх насны 582.860 хүүхэд амьдарч байна. Хүн амын хамгийн чухал бүлэг болох хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд хотын удирдлагууд ямагт анхаарч байна. Хотын даргын удирдсан Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийг тогтмол хуралдуулж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төлөвлөгөөндөө тодорхой зорилтуудыг тусган ажиллаж байна. Нийслэлд хотод хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжиж, эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэх, санал санаачилгатай ажиллахыг уриалж, холбогдох байгууллага нэгждээ үүрэг чиглэл өгч хамтран  ажиллаж байна.

-Энэ онд нийслэлд нэг чухал аян өрнөсөн нь  “Нэгдүгээрт шалга” байсан. Энэхүү аяны үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хотоо хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй байлгахад анхаарч, хүүхдийг орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Нэгдүгээрт шалга” арга хэмжээг хүүхдийн гэрийн орчин, сургуулийн орчин, хүүхдийн тоглоомын талбайд гэсэн гурван түвшинд эрсдэлийг шалгаж ажилласан. Энэ аянд нийслэлийн төрийн захиргааны 88 байгууллагын 5012 ажилтан, албан хаагч хамрагдаж, орчныг үнэлэхэд  хүүхдүүд өндрөөс унаж бэртэх эрсдэлтэй 32, тог цахилгаанд цохиулах аюул 14, хүнд зүйлд дарагдаж мэдэх 10, автомашины эрсдэлтэй 9, ухсан нүх, траншейны нүх рүү унаж бэртэж болзошгүй 76 гэх мэт нийт 151 зөрчил илэрсэн. Мөн Тээврийн цагдаагийн алба нийслэлийн ерөнхий боловсролын 86 сургуульд орчны аюулгүй байдлын  үнэлгээ хийж, явган хүний гарцын тэмдэг байхгүй 44, хурд сааруулагч, тэмдэглэгээ байхгүй 32, хүүхэд сургууль орчмын бүсэд автомашины осолд өртөж болох өндөр эрсдэлтэй 86 зөрчлийг илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд судалгаанд хамрагдсан хүүхдийн тоглоомын 1090 талбайн 85 хувь буюу 927-г нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байсан. Энэ бүх зөрчлийг нэн даруй арилгуулах, цаашид хүүхдэд ээлтэй, эрсдэлгүй орчинг бий болгох, эрсдэлээс сэргийлэх, хяналтыг сайжруулах ажлыг нийслэлд өрнүүлсэн.   

-Жил бүр хүүхдэд ээлтэй дүүрэг, хороо, байгууллага, хамт олныг шалгаруулдаг. Тэгвэл нийслэл хот хүүхдэд ээлтэй хот болж чадсан уу. Чадаагүй бол хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай гэж бодож байна?

-Бид өнгөрсөн 2021 онд Улаанбаатар хот хүүхдэд ээлтэй эсэхийг тодорхойлох судалгааг есөн дүүргийн 8-17 насны 4094 хүүхдийн  төлөөллөөс  цахимаар авч дүгнэсэн. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 61.9 хувь нь  орон сууцанд,  35.2 хувь нь гэр хороололд амьдардаг. Хүүхдүүдийн үнэлгээгээр:

  • Сурч хөгжих орчин буюу тоглоомын талбай, спорт заалны хүрэлцээ 42 хувь
  • Эрүүл амьдрах орчин буюу хог, хөрс, агаарын бохирдол, ногоон байгууламж 55 хувь
  • Сэтгэл зүйн орчин буюу мансууруулах бодис, хүчирхийлэл, харилцааны асуудал 57  хувь
  • Аюулгүй амьдрах орчин буюу нийтийн тээвэр, хаягжилт, хүүхэд хамгаалал 59 хувь
  • Эдийн засгийн хүрэлцээ 80 хувийн үзүүлэлттэй гарсан.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд хүүхдэд ээлтэй орчин 59 хувь буюу “Саарал бүс”-д байна гэсэн үг. Энэ нь хүүхдүүдийн хувьд амьдарч буй орчин, нөхцөл нь ээлтэй бус, цаашид анхаарах шаардлагатай байгааг харуулж байна. Тиймээс ч бид энэхүү санал асуулгын үр дүнг сайжруулах, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил “Нэгдүгээрт шалга”, “Анхаарал, хариуцлага, эрсдэлгүй орчин” аянуудыг санаачлан зохион байгуулж байна.

-НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Ийн гэр бүлийн өдөр болгосноор ямар үр дүн, өгөөж гарч байна вэ?

-Сар бүр Нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсээс батлагдсан хөтөлбөрийн дагуу хороодод гэр бүлийн хөгжлийг дэмжсэн арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн.  2021 онд Гэр бүлийн өдрийг сар бүр зохион байгуулж, гэр бүлийн хөгжлийг дэмжсэн найман цуврал контент, гэрэл зургийн уралдаан, зөвлөгөө, сургалт, захидлын уралдаан, нөлөөллийн ажил, эрдэм шинжилгээний хурал зэрэг 94 төрлийн үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулж, 145.536 иргэнийг хамруулсан. Сар бүр Гэр бүлийн өдрийг тэмдэглэж хэвшсэнээр нийгэмд гарч буй олон сөрөг үзэгдлийг бууруулахаас гадна гэр бүлд нь эерэг, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, бие биеэ  хайрлах, хүндлэх, гэр бүлдээ цаг зав гаргах зэргээр олон нийтэд нөлөөлж байна.

-Нийслэлийн хэмжээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эцэг эхийн зөвлөл”  байгуулж,  хүүхдийн өрөө гарган тохижуулах, түүгээрээ дамжуулан хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байгаа. Энэ ажил ямар хэмжээнд өрнөж байна вэ?

-Энэ маш чухал ажил гэдгийг тодотгоё. Байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эцэг эхийн зөвлөл” байгуулж, хүүхдийн өрөө гарган тохижуулах, хүүхдийн сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж, гэр бүлд суурилсан хүүхдэд ээлтэй үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж, тухайн жилийн амжилт, ололтыг дүгнэх, урамшуулах сайн туршлагыг олон нийтэд түгээдэг. Нийслэлд 2021 оны байдлаар  төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг эхийн 437 зөвлөл байгуулагдан ажиллаж байна. Байгууллагын дэргэд Эцэг эхийн зөвлөл  ажилласнаар ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчин бүрдүүлэх, нийгмийн баталгаа хангах, хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх, хүүхдийн хөгжилд чухал үүрэгтэй.

-"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Хэчнээн тоглоомын талбайг засварлаж, тохижуулсан бол?

-Хүүхдийн амьдарч байгаа орчин нөхцөлийг сайжруулах, эрсдэлийг бууруулах, өмнө нь илрүүлсэн зөрчлийг арилгуулах зорилгоор “Хүүхдийн тоглоомын талбайг угааж цэвэрлэе, засаж сайжруулъя” нэгдсэн арга хэмжээг тавдугаар сарын 15-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, хороод, сууц өмчлөгчдийн холбоод, иргэд олон нийт хамтран 522 тоглоомын талбайг угааж цэвэрлэж, 187 тоглоомын талбайг засаж сайжруулсан.

-Сургуулийн орчныг эрүүл, аюулгүй байлгаж, сурагчид нэгнээ дээрэлхдэггүй байлгах зорилгоор “Би дээрэлхэхгүй” аян зарласан. Аян хэр амжилттай өрнөсөн бэ?

-Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийг үе тэнгийн дарамт шахалтаас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 45 сургуулийг сонгон, “Би дээрэлхэхгүй” аяныг гурван үе шаттай зохион байгуулсан. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 8-11-р ангийн 13.520 сурагч “Үе тэнгийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь”  сургалтаар хүүхдүүд бие биеэсээ суралцах, цаашид ялгаварлан гадуурхалт, дээрэлхэх байдлаас хэрхэн хамгаалах, бусдад туслах, хэнд, хаашаа хандах зэрэгт суралцаж, харилцан ярилцсан байна. Сургалтад нийт 204 ангийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар оролцсон.

-Нийслэлийн дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт аж төрж буй алдартнууд, урлагийн оддоос “Хүүхдийн элч” шалгаруулдаг. Ямар алдартнууд элчээр тодорсон хийгээд тэдний хийж буй ажлын талаар манай уншигчдад танилцуулна уу?

-Хүүхдийн элчээр тухайн орон нутаг, дүүрэгтээ оршин суудаг, хүүхдийн итгэлийг хүлээсэн, хүүхдийн төлөө ажиллах сонирхолтой олны танил, нэр хүндтэй хүнийг хүүхдийн чуулганаас хүүхдүүд өөрсдөө сонгодог. Харьяа дүүргийнхээ хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг холбогдох ажилтан, байгууллагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг бүхий “Хүүхдийн элч”-үүд андгайгаа өргөн, Нийслэлийн Засаг даргаас үнэмлэхээ гардан авч есөн дүүрэгт 10 хүүхдийн элч ажиллаж байна. Хүүхдийн элчийг чадваржуулж,  хүүхдийн элч сонсож байна вэб сайт үүсгэн ажилладаг. Сүхбаатар дүүргийн хүүхдүүд Рэппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгийг “Хүүхдийн элч”-ээр тодруулсан бол  Хан-Уул дүүрэгт дуучин С.Гантогоо, Баянзүрх дүүрэгт контент бүтээгч Э.Дөлгөөн, оюутан А.Амаржин нарыг, Баянгол дүүрэгт жүжигчин Б.Барслхагва, Чингэлтэй дүүрэгт сэтгүүлч Д.Ариундалай, Сонгинохайрхан дүүрэгт тус дүүргийн Засаг дарга  Н.Алтаншагай, Налайх дүүрэгт  Засаг дарга  Ч.Раднаабазар, Багануур дүүрэгт багш Ц.Цогзолмаа, Багахангай дүүрэгт Х.Цогцэцэг нарыг “Хүүхдийн элч”-ээр тодруулсан байдаг.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна
Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
    4 цаг 59 мин
  • Дуучин П.Баярцэнгэлийн тоглолтоор Crush bash хамтлаг эргэн ирж байна                                   
    5 цаг 2 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэлд 101 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн байна
    5 цаг 56 мин
  • Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг болно
    6 цаг 18 мин
  • ТЦА: Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч машинтайгаа урсгал сөрж, осол гаргажээ
    6 цаг 45 мин
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна
    7 цаг 22 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    7 цаг 45 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
    7 цаг 56 мин
  • Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    8 цаг 40 мин
  • Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
    8 цаг 43 мин
  • Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ
    8 цаг 59 мин
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
    9 цаг 49 мин
  • А.Амартүвшин: Ямбыг нь Боловсролын яам, ялыг нь нийслэл дүүрэг үүрдэг баймааргүй байна
    12 цаг 11 мин
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
    12 цаг 36 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Таван хошуу мал шим тэжээлээр баялаг 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллодог
    12 цаг 44 мин
  • Ж.Золжаргал: Улс төрийн оноо авахын тулд Хятадаас шахмал түлш авах нь буруу
    12 цаг 59 мин
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
    13 цаг 21 мин
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
    13 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    14 цаг 2 мин
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
    14 цаг 4 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК