Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Орхон аймагт зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт, хот” чуулганы үеэр салбарын сайд Б.Бат-Эрдэнэ гадаад хамтын ажиллагааны чиглэлээр ажил хэрэгч уулзалтуудыг хийж байна.
- БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Вытопилтэй уулзалт хийж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
- Монгол Улсад 2021 оны байдлаар Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсэгт 370, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 420, Хомын талын байгалийн цогцолборт 108 нийт Монгол Улсад 920 гаруй тахь сэргээн нутагшиж байна. Мөн Прагийн амьтны хүрээлэнгээс тодорхой тооны тахийг нутагшуулсан нь Зүүнгарын говьд тахийн тоо толгой өсөхөд бодитой хувь нэмэр оруулж байгааг Чех улсын талаас онцлоод, өнгөрсөн хугацаанд тахь нутагшуулах чиглэлээр хийсэн судалгааны ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд уулзалтын үеэр танилцуулсан юм.
- Энэхүү судалгааны хэсгээс дурдвал, Дорнод аймгийн Нөмрөгийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах Ар сүмийн хоолой дахь Өлзийтийн нуур орчмын газар нь тахь нутагшуулахад нэн тааламжтай төдийгүй бэлчээр сайтай, усны цэг хангалттай Түүнээс гадна Монгол Улсад аялалын маршрутын зураглал гаргах, хөгжүүлэхэд хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.
- Уулзалтын төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ тус судалгааны ажил хийгээд цаашдын хамтын ажиллагааны бүхий л шатанд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.