зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: 2025 он гэхэд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмээг 8м2-т хүргэнэ

2022-6-04
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүд, нийслэлийн удирдлагууд хамтран хэлэлцүүлэг, уулзалт хийж байна

УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны санаачилгаар нийслэл хотын хөгжлийн бодлого, тохижилт, амралт зугаалга, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн төлөвлөлт зэрэг асуудлаар хэлэлцүүлэг, уулзалт хийж байна. Хэлэлцүүлэг, уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, түр хорооны гишүүд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Нийслэлийн Ерөнхий Архитектор Н.Нацагдорж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нар тэргүүтэй холбогдох албаныхан оролцож байгаа юм.

Үйл ажиллагааг нээж УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан “Нийслэлд ногоон байгууламжтай, ая тухтай орчин бага байна. Иймээс УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд оролцсон энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Нийслэлд хийж байгаа ажлыг УИХ-ын түвшинд хэрхэн дэмжих талаар хэлэлцүүлгээр ярилцана” хэмээсэн юм.

Хотын дарга Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын тухай товч танилцуулж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны гишүүдэд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр мөн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээ 637.7 га талбайг эзэлж байгаа нь 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад 3.6 дахин, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. Гэвч хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн дундаж хэмжээ Сүхбаатар дүүрэгт 6.7 м2,  Хан-Уул дүүрэгт 6.6 м2, Баянгол дүүрэгт 5.8 м2, нийслэл Улаанбаатар хотод 5.1 м2 байна. Энэ нь дэлхийн томоохон хотуудын дунджаас  3-4 дахин бага байгаа юм. Иймд Нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь эн тэргүүнд хийж хэрэгжүүлэх ажлын нэг юм.

Хот тохижилтын салбарт 2022 оны төсвийн жилд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр нийт 97 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Мөн Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлж, 8м2-т хүргэхээр төлөвлөн ажиллаж байна” хэмээлээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлд 2030 он хүртэл 120 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд дараах гурван зорилгын хүрээнд хэрэгжүүлэх юм.

  1. Улаанбаатар хотын ойн сангийн хомсдол, доройтлыг бууруулах, түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах нөхөн сэргээх замаар ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 6,288 га талбайд зориудаар ойжуулах, 6,660 га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах нөхөн сэргээлтийн ажлыг тус тус хийж гүйцэтгэн нийт 20.7 сая мод тарьж ургуулна.

  2. Цөлжилттэй тэмцэх, хөрсний элэгдэл, эвдрэлээс хамгаалах, хүнсний хангамжийг сайжруулах хүрээнд авто зам, төмөр зам, уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, шинэ суурьшлын бүс, эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот, суурин газруудад хамгаалалтын ойн зурвас байгуулах тохиромжтой газар газруудад уст цэг, хөв байгуулах замаар жимс жимсгэнэ, ашигт ургамал тариалж агро-ойн аж ахуй хөгжүүлэх зорилгын хүрээнд 3,350 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, нийт 34.3 сая мод тарьж ургуулна.

  3. Нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, “Хотын иргэний аюулгүй байдал”-ыг хангах зорилгоор нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 25 м2 хүртэл нэмэгдүүлж 3,750 га талбайд нийт 65.0 сая мод тарьж ургуулна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Боловсролгүй тэнэг бөх (66.181.160.14)
    Сумъяабазарыг ард түмэн "Сумтайбузар" гэж хэлдэг нь аргагүй юм дөө. Туул голыг хотын дундуур урсгана гэж өөрөө хэлчихээд хэдхэн хоногийн дараа түүнийгээ мартчихаад Улаан балаар юу гэж хэллээ. 3 жилийн дараа УБ хот 1000 га ногоон байгууламжтай болно гэж дахиад шал худлаа бүтэхгүй юм хэллээ. Зөвлөхүүд нь боловсролгүй, тэнэг бөх юм болохоор зориуд хамаагүй юм хэлүүлдэг байх.
    2022 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    21 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно
    32 мин
  • Хан-Уул дүүрэгт 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    1 цаг 16 мин
  • Уул уурхайн төслүүдэд хяналт шалгалт явуулж байна
    1 цаг 20 мин
  • Увсын цэнхэр хязгаараас улс даяар тархсан уухайн түрлэг эв нэгдлийг илтгэнэ
    1 цаг 36 мин
  • А.Баяр: Дрифт хийх сонирхолтой иргэдийн хүслийг хааж боож болохгүй
    2 цаг 26 мин
  • А.Амартүвшин: Ямбыг нь Боловсролын яам, ялыг нь нийслэл дүүрэг үүрдэг баймааргүй байна
    4 цаг 48 мин
  • "Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
    5 цаг 13 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Таван хошуу мал шим тэжээлээр баялаг 600 гаруй төрлийн дээд ургамлаар хооллодог
    5 цаг 21 мин
  • Ж.Золжаргал: Улс төрийн оноо авахын тулд Хятадаас шахмал түлш авах нь буруу
    5 цаг 36 мин
  • Швейцарт нэгэн жолооч 77 км/цагийн хурдтай явсныхаа төлөө 110 мянга гаруй ам.доллараар торгуулжээ
    5 цаг 58 мин
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
    6 цаг 23 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    6 цаг 38 мин
  • Шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар нэмэгджээ
    6 цаг 40 мин
  • ӨНӨӨДӨР: Мал, амьтны гоц халдварт өвчний талаар мэдээлнэ
    6 цаг 43 мин
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    6 цаг 46 мин
  • Хэт чанга дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, стандартыг мөрдүүлнэ
    22 цаг 29 мин
  • Өндөр ашиг шимт үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажил эхэллээ
    22 цаг 37 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
    22 цаг 55 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 17 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Бөхийн ертөнц дэх "давахгүйн тойрог"
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
  • Төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулж буй байршлууд
  • Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон УИХ-ын гишүүдийн төлөөлөл “Эрдэнэс тавантолгой” ХК-д ажиллаж байна
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Улсын наадмаас хойш хамгийн их БУРЗАЙСАН бөхчүүд
  • Б.Жавхлан: Улсын төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын 1232 санал ирснийг 9,6 их наяд төгрөгт багтааж эрэмбэлнэ
  • Ш.Энхийн-Одын тухай нийтлэл АНУ-ын "The State" хуудас дээр нийтлэгджээ
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • “Алдартнуудын мялаалга” наадмын түрүү бөх 15, үзүүр бөхийг 10 сая төгрөгөөр байлна
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Э.Нарангуа: Монгол залуус дэлхийд гарахын тулд харилцаа ойлголцлын гол түлхүүр хэл сурах нь хамгийн чухал
  • Монголын боксын тамирчид "Бангкок-2025" тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж байна
  • Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
  • А.Амартүвшин: Энэ хичээлийн жилд 14 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэгийн багтаамжийг нэмэгдүүлж байна
  • Малчид, тариаланчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг уриаллаа
  • Х.Нямбаатар: Цагдаагийн байгууллага нүдэн дээр ил байгаа зөрчлийг арилгах чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна
  • Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй
24 баримт
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
  • Төрийн наадмын түрүү бөх Э.Батмагнайгийн тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Завхан нутгаас тодорч буй залуу хүчтэн А.Машбат гэж хэн бэ?
  • 24 баримт: 60 жилийн түүхийг тээгч БАЯНЗҮРХ дүүрэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК