Засгийн газраас Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний автобусны парк шинэчлэлтийг 2024 онд бүрэн хийж дуусгах үүргийг хотын удирдлагуудад өгсөн. Энэ дагуу оруулж ирсэн эхний ээлжийн 60 автобус өнөөдрөөс үйлчилгээнд явж эхэллээ. Энэхүү шинэ автобуснууд нь тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан шат, тэргэнцрийн бэхэлгээтэй. Зорчигч болон жолоочийн аюулгүй байдалд зориулсан тоноглолтой, жолоочийн суудал нь аюулгүйн гурван цэгийн бүстэй, Монгол орны цаг уурт тохирохуйц, -45 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул өвөл цонх цантахгүй зэрэг давуу талтай байна.