Жүдо бөхийн "Улаанбаатар их дуулга-2022" тэмцээн зургаадугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд зохион байгуулагдана. Тэмцээний тасалбар өнөөдөр буюу зургаадугаар сарын 6-наас худалдаалагдаж эхлэх байсан. Гэвч тодорхой шалтгааны улмаас билет худалдаалагдахгүй юм байна. Хэзээнээс худалдаалагдахыг Монголын жүдо бөхийн холбоо тун удахгүй мэдээллэнэ гэлээ.
Д.Батчулуун