Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ли Сиен Лүн Монголын талаас гурав дахь Ерөнхий сайдыг хүлээн авах гэж байна

2022-7-06
0
ЖИРГЭХ

Манай тусгай сурвалжлагч С.Ононтуул Бүгд Найрамдах Сингапур улсаас мэдээлж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр онцгой үүргийн нислэгээр (2022.07.06) хүрэлцэн очлоо. Айлчлалын албан ёсны уулзалтууд маргааш эхлэх бөгөөд энэ хүрээнд манай улсын Ерөнхий сайд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхаж, Харилцаа холбоо, мэдээллийн сайд Жозефин Теотой уулзахаар төлөвлөж байв. Гэсэн ч цар тахлын улмаас тус улсын Ерөнхийлөгчид бараалхах боломжгүй болсон юм. Айлчлалын үеэр Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сан, Сингапурын үндэсний их сургуульд зочилно.

Ли Сүен Лүн 2004 оноос Сингапур Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд 1984 оноос хойш парламентын гишүүнээр тасралтгүй сонгогдож байгаа улстөрч юм. Өдгөөгийн Сингапурыг үндэслэгч гэгддэг, анхны Ерөнхий сайд Ли Куан Югийн ууган хүү тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж эхэлснээсээ хойш Монголын гурав дахь Ерөнхий сайдыг албан болон ажлын айлчлалаар хүлээн авч байгаа нь энэ билээ. Ли Сүен Лүнийг Ерөнхий сайд болсных нь дараа жил нь буюу 2005 онд Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдорж тус улсад ажлын айлчлал хийж байсан бол 2011 онд Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор айлчилж байлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн албан ёсны айлчлал энэ төвшинд тус улсад Монголын талаас хийж байгаа 11 жилийн дараах айлчлал болж байна.

Хоёр том хөршийн дунд орших бамбай улсын Ерөнхий сайд, төр засгийн тэргүүн аль улсад, ямар хэмжээний айлчлал хийх нь вэ гэдэг нь дэлхийн улс төр эмзэг буй энэ цаг үед геополитикийн эмзэг сэдэв. Ийм эмзэг цаг үед Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны албан ёсны айлчлалаа Бүгд Найрамдах Сингапур улсаас эхлүүлж байна.

Сингапур улсын хувьд парламентын бүгд найрамдах засаглалтай, сонгуулийн холимог системтэй, олон намын тогтолцоотой. Өнгөрсөн оны статистик мэдээллээр 378.62 тэрбум ам.долларын Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй Сингапурын эдийн засгийн өсөлт нь мөн онд 7.6 хувь байсан. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа 2020 онд эдийн засаг нь агшсан бөгөөд энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд эхний аравт тогтмол ордог Сингапурын хөрөнгийн нөөцийг бүрдүүлдэг санхүүгийн голлох гурван байгууллага нь “Темасек холдингс”, “Хөрөнгө оруулалтын корпорац”, Төв банк гурав. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад хийж байгаа албан ёсны айлчлалаараа 405 тэрбум сингапур долларын хөрөнгөтэй “Темакс холдингс”-ын “Темакс сан”-гаар зочилно. “Темакс” олон улсын сан 2009 оноос эхлэн Монгол Улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. 1965 онд Малайз улсын бүрэлдэхүүнээс өөрсдийн хүслээр бус гарч тусгаар тогтнож байхдаа нэг хүнд ногдох ДНБ нь ердөө 500 ам.доллар байсан Сингапур улс өдгөө нэг хүнд ногдох ДНБ нь 66.263 ам.доллар болон өсөж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсуудын нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байна. Нэг хүнд ногдох ДНБ нь тухайн үедээ Гана улстай ижил байсан Сингапур улс ийн богино хугацаанд (57 жил) дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай, төр засаг нь тогтвортой хөгжсөн шалтгаан нь “MPH” гэгддэг. Энэ нь хамгийн чадварлаг нь удирдах албан тушаалд томилогддог төрийн тогтолцоо буюу Meritocracy, шаардлагагүй зүйлд цаг алдаад байдаггүй буюу нэгэнт бүтээчихсэн дугуйг дахин бүтээх гэж цаг алддаггүй Pragmatism, шударга зарчим буюу Honesty юм. Энэ гурвыг хэрэгжүүлснээр өнөөгийн Сингапур бүтсэн хэмээдэг. Энэ зарчмыг үндэслэгч, Сингапурын анхны Ерөнхий сайдын ууган хүү, 2004 оноос хойш улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байгаа Ли Сүен Лүний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн тус улсад хийж байгаа албан ёсны айлчлал ийн эхэлж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    17 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    43 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    48 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    1 цаг 19 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    1 цаг 40 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    1 цаг 43 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    1 цаг 58 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    2 цаг 33 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    3 цаг 45 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    3 цаг 56 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    4 цаг 6 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    5 цаг 13 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    5 цаг 13 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    5 цаг 30 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    5 цаг 35 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    6 цаг 15 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    6 цаг 34 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    6 цаг 44 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    6 цаг 46 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    6 цаг 52 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК