Хэдхэн хоногийн өмнө УИХ-ийн гишүүн З.Баянсэлэнгийг хүний амь аварсан
хэмээн хэвлэлүүд шуугиж, зарим нь “Аврагч бүсгүй” нэртэй нийтлэл бичиж,
тив дэлхийгээс одон медалиар шагнуулсанаас ч илүү үйл явдал боллоо
хэмээн онцолсон.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ийн гишүүн З.Баянсэлэнгийг хүний амь аварсан хэмээн хэвлэлүүд шуугиж, зарим нь “Аврагч бүсгүй” нэртэй нийтлэл бичиж, тив дэлхийгээс одон медалиар шагнуулсанаас ч илүү үйл явдал боллоо хэмээн онцолсон. Тодруулбал, З.Баянсэлэнгэ Япон улсад энэ сарын 2-3-ны өдрүүдэд болсон “Хүн амын хөгжлийн асуудлаархи Азийн парламентчдын 28 дахь уулзалт”-д оролцох үеэрээ монголд “баатар” болсон юм. Хурлын үеэр Индонезын парламентын гишүүн ухаан алдан унаж, харвалт өгөхөд З.Баянсэлэнгэ Шинэ Зеландын парламентын гишүүнтэй хамтарч түүний амийг аварчээ. Бага эмч З.Баянсэлэнгэ эзэмшсэн мэргжлийнхээ ур чадварыг энд гаргаж, түргэн тусламж иртэл ухаан алдсан Индонезын гишүүнд хиймэл амьсгал хийсэн, түүнийг “Шударга журам”-аар шагнахад ч багадана, түүнд талархал илэрхийлжээ, монгол эмэгтэй олон улсын хэвлэлүүдэд од болж байна хэмээн бичиж байлаа. Хаанаас, ямар сувгаар авсан нь мэдэгдэхгүй, эх сурвалжгүй мэдээлэлд авралцсан хийгээд авруулсан хүмүүс, гадны ямар хэвлэлд энэ талаар бичсэн гээд бүх зүйл тодорхойгүй байлаа.
Гэтэл олон улсын хэвлэлүүдэд хүний амь аварсан гавьяатнаар З.Баянсэлэнгэ биш нөгөө Шинэ Зеландын гишүүний нэр мандаж байх юм. Телевизийн цаг агаарын нэвтрүүлгийн хөтлөгч асан, Шинэ Зеландын парламентын гишүүн Брэнден Хоран Японд болсон НҮБ-ын уулзалтын үеэр Индонезын парламентын гишүүний амийг аварлаа. Индонезын парламентын гишүүн Атте Сугандиг ухаан алдан унахад усны аврагчаар ажиллаж байсан Брэнден Хоган зүрхний шигдээс гэдгийг мэдсэн байна. Комд орсон 60 настай Атте Суганди Токиогийн эмнэлэгт эмчлүүлж байна хэмээн бичжээ.
Брэнден Хоган ч өөрөө “Би түүнийг ухаан алдахад зай гаргаж агаар амьсгалуулахыг хичээсэн. Гэтэл түүний зүрх зогссон учраас би хиймэл амьсгал хийсэн. Би тэнд байж тусалсандаа баяртай байна” хэмээн ярьсныг Stuff сайтад бичжээ. Мөн Шинэ Зеландын өдөр тутмын хэвлэл “New Zealamd Herald”-ын онлайн дугаарт “Брэнден Хоганы баатарлаг үйлст Монголын парламентын гишүүн З.Баянсэлэнгэ тусалжээ. Брэнден Хоган түргэн тусламж ирэн иртэл 15 минутын турш хиймэл амьсгал хийсэн байна” хэмээн бичжээ. Мөн түүнийг 1983 онд Японд усан сэлэлтийн мэргэжилтэн болсон, японоор ярьдаг зэргийг онцолсон байлаа.

Индонезын парламентын гишүүн Атте Суганди
Монголд бичээд байгаа шиг З.Баянсэлэнгийн тухай олон улсын хэвлэлүүд шуугиад байгаа юм огт алга. Харин ч эсрэгээрээ З.Баянсэлэнгэ хиймэл амьсгал хийж, хүний амь авраагүй нь тодорхой боллоо. Ухаан алдсан хүнд хиймэл амьсгал хийж буй нэгэндээ тусалсан төдийг хүний амь аварлаа гэж хэлж болно гэж үү? З.Баянсэлэнгэ гишүүн тусч үйлсийн гол дүрд тоглож нэр хүндээ өсгөх гэж оролдохоос илүү, “Шударга журам”-аар шагная гэж бичүүлэхээс илүү шударга байж сурах хэрэгтэй.
Холбоотой байя 24tsag.mn




















































Сэтгэгдэл (99)