Циркийн ард хэсгийн талбайд иргэд амрах, салхилах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдүүд тоглох боломжтой зүлэгжүүлэлт хийсэн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд ээлтэй, амарч зугаалах тухтай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд циркийг тойрсон авто зам төлөвлөсөн бөгөөд замаа дагаж гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр зэхэж байгаа хэмээн мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл (2)