Үндэсний их баяр наадмын шинэчлэн найруулсан хууль, Засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины бүсийн уралдааны хуваарийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн, хуулийн багийн гишүүн Б.Золбоо Бүсийн уралдааны товын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын тогтоолоор бүсийн наадмуудын товыг гаргасан. Тухайлбал:
- Өвөрхангай аймгийн баяр наадмуудыг долоодугаар сарын 25-27-ны өдрүүдэд
- Баянхонгор, Хөвсгөл, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудын баяр наадмыг долоодугаар сарын 29-31-ны өдрүүдэд
- Баруун бүсийн уралдааныг долоодугаар сарын 29-31-ны хооронд Ховд аймагт
- Хангайн бүсийн уралдааныг долоодугаар сарын 29-31-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл аймагт
- Төвийн бүсийн уралдааныг долоодугаар сарын 29-31-ны хооронд Нийслэлийн Налайх дүүрэгт
- Говийн бүсийн уралдааныг долоодугаар сарын 29-31-ны хооронд Дундговь аймагт
- Зүүн бүсийн уралдааныг долоодугаар сарын 29-31-ны хооронд Сүхбаатар аймагт
- “Их хурд-9” уралдааныг долоодугаар сарын 22-24-ны хооронд Хэнтий аймагт зохион байгуулагдана.
Монголын морин спорт уяачдын зохион байгуулсан уралдаанд хүүхэд эндсэн тохиолдол байхгүй. Харин хүүхэд унасан тохиолдол бий. Гэхдээ хүнд гэмтсэн тохиолдол байхгүй” гэв.
Д.Батчулуун