зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг

2022-7-29
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын УСУГ-ын харьяа Цэвэрлэх байгууламжийн ажлын онцлог, ажиллагсдын ачаалал, ажлын хүнд бэрх нөхцөл байдлыг хэвлэл мэдээллийнхэн хөндөн тавьж, олонд таниулах болжээ. Хотын хөгжил нэг иргэний хандлага, хариуцлагаас шалтгаалдаг гэдгийг тэдгээр мэдээ, сурвалжилгадаа дурдан сануулж байгаа нь сайшаалтай.

Улаанбаатар хот тэртээх 1964 онд Цэвэрлэх байгууламжтай болжээ. Ашиглалтад орсноос хойш 1969-1986 онуудад өргөтгөл хийгдэж хоногт ахуйн хэрэглээнээс гарсан 170 мянган куб метр бохир усыг хүлээн авч, механик, биологийн цэвэрлэгээг хийх хүчин чадалтай болсон. Гэтэл өнөөгийн байдлаар 180-220 мянган куб метр ахуйн болон үйлдвэрийн хаягдал бохир усыг хоногт хүлээн авч, механик биологийн цэвэрлэгээг хийж, халдваргүйжүүлж байна.  Энэ нь хүчин чадлаасаа даруй 10-50  мянган куб метрээр давсан үзүүлэлт төдийгүй үйлдвэр, аж ахуй нэгж, орон сууцны болон зөөврөөр бохир ус тээвэрлэн нийлүүлж буй усны бохирдол стандарт хэмжээнээс хэтэрсэн байдаг ажээ. Ариутгах татуургын шугамд хаягдал ус нийлүүлэх ерөнхий шаардлага буюу MNS6561:2015 стандарт гэж бий. Тэрхүү стандартыг огт хангахгүй бохир усыг төвийн  шугамд нийлүүлэх болсныг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны бохирдлын хэмжээ нь хүчин чадлаас 2-5 дахин их байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.

Цэвэрлэх байгууламжид усанд уусахгүй механик хог хаягдал буюу үйлдвэр аж ахуйн газрын хаягдал үс, ноос, хялгас, нефтийн гаралтай бүтээгдэхүүн, мал нядалгааны газрын хаягдал малын сэвс, цус, дайвар, айл өрхүүдээс ариун цэврийн цаас, амны хаалт, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, гялгар уут, бэлгэвч гэх мэт 1500-2000 кг хог хаягдал өдөр тутам урсан очдог ажээ. Цэвэрлэх байгууламжийг доголдуулж буй хатуу хог хаягдлын ой гутам зургийг оруулж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье. Гэхдээ таны, миний, та бидний санамсаргүй, хайхрамжгүйгээр хаяж орхисон энэ бүх хаягдлыг Цэвэрлэх байгууламжид ажиллагсад улаан гараараа нэг бүрчлэн түүж цэвэрлэдэг. “Гялгар уут, бэлгэвч зэрэг, резин зэрэг сунамтгай материалуудыг цэвэрлэхэд асар бэрхшээлтэй, нүд, нүүр бохир үсрээд байдаг шүү” гэж хэлсэн ажиллагсдын үгийг мөн дуулгая.

Цэвэрлэх байгууламжийн тунгаагуурын оператороор 20 гаруй жил  ажиллаж буй  “Миний үндсэн үүрэг бол анхдагч тунгаагуурын механик цэвэрлэгээ хийх. Ингэж ажиллахад хүндрэл маш их. Өөх тос тунгааж шүүх байтал хатуу хог хаягдал маш их ирдэг. Ундаа, усны сав, гялгар уут, хүүхдийн живх, тоглоомын үлдэгдэл, амны хаалт, гэх мэт усанд уусдаггүй хатуу  хаягдлууд их ирж байна. Жил ирэх бүрд л энэ мэт хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь харамсалтай. Уг нь бол хүмүүс дээрх хог хаягдлуудыг суултуур руугаа хийхгүй байхад л болох зүйл. Хатуу хог хаягдал ирснээс болж 24 цагийн ажиллагаатай тунгаагуур доголдох нь элбэг. Суултуур бол хогийн сав биш шүү” хэмээн олон нийтэд зориулан хэлж байна.

Хатуу хог хаягдлууд Цэвэрлэх байгууламжийн хоёр дамжлагат сараалжин байгууламжид торж тогтож үлдэх учиртай. Гэтэл их хэмжээний хог очдогоос болж сараалжинд тогтож үлдэх бус лаг тунгаах тунгаагуурт ордог байна. Ингэснээр тунгаагуурын ёроолд нь лагтай хамт тунаж, тунгаагуурын лаг зайлуулах шугам сүлжээ, тунгаагуураас дараагийн байгууламж руу шахах  насос, хаалт арматурт тээглэн хэвийн ажиллагааг алдагдуулах болжээ. Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх учиртай. Гэтэл хатуу хог хаягдлын агууламж асар өндөр байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж суллан, ажиллагсад гараараа цэвэрлэгээ хийдэг байх жишээтэй.

 Мөн улс, нийслэлийн хөрөнгөөр хийгдэж буй ариутгах татуургын шугам сүлжээнүүд  нь чанаргүй хийгдэж байгаагаас шалтгаалан төв шугамд хөрсний ус нэвчих, түүнчлэн хурын ус зайлуулах суваг, шугам сүлжээний шийдэл дутмаг байгаагаас хур борооны ус төв шугам руу орсноор цэвэрлэх байгууламжийн ачааллыг 15-20 хувиар нэмэгдүүлж байгааг ч мөн үгүйсгэхгүй байна.

Улаанбаатар хотын Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил 2017 онд эхэлж, барилгын ажил нь үргэлжилж байна. Салбарын яам “Барилгын ажил 42 хувьтай үргэлжилж байгаа. 2025 оноос ашиглалтад орох Цэвэрлэх байгууламжийн төслийн хүрээнд 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдаж байгаа” гэсэн тайлбар өгч байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
Улаанбаатарт 22 градус дулаан байна
Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    17 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    18 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    28 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    34 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    22 цаг 48 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    22 цаг 53 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    23 цаг 17 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    23 цаг 29 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    2025-08-01
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    2025-08-01
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    2025-08-01
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    2025-08-01
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    2025-08-01
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    2025-08-01
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК