Монгол Улсын аварга С.Мөнхбат Увс аймгийн аялал жуулчлалын томоохон бүс Хяргас нуур орчмын хог хаягдлыг багасгах, байгаль орчныг хамгаалах үүднээс Хяргас нуурын Байгалийн цогцолбор газрын "Хар тэрмэс" хэсэгт хог шатаах "Эко зуух" -ыг хандивласан билээ. Тэрбээр энэхүү эко зуухыг долоодугаар сарын 23-ны өдөр өөрийн биеэр хүлээлгэн өгсөн юм.
Тус эко зуух Япон улсын технологиор бүтээгдсэн бөгөөд хоёр тонн орчим хогийг шатаахад нийт 5 кг орчим нунтаг үнс үлдээдэг байна. Харин энэ эко зуух байгаагүй бол 2,5 тонн хог байгальд хаягдаж, хөрсний бохирдол үүсэх байв.
Д.Батчулуун