зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шарилжгүй Улаанбаатар” аян хоёр үе шаттай үргэлжилж байна

2022-8-09
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд бүх нийтийн цэвэрлэгээг есөн дүүрэгт  өрнүүлэхээр Улаанбаатар хотын захирагчийн удирдамж гарсан. Энэхүү удирдамжийн дагуу шарилж устгах ажлыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Аяны талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Үзмээгээс тодрууллаа. Тэрбээр хэлэхдээ: 

-Аяны нэгдүгээр шат хотын хэмжээнд зургаадугаар сарын 25-аас долоодугаар сарын 10-ны хооронд өрнөсөн. Хөл газрын ургамлыг тайрах, танах ажилд нийслэлийн есөн дүүргийн 10234 аж ахуйн нэгж, байгууллагын 34604 ажилтан, албан хаагчид оролцож, нийтийн эзэмшлийн 1 сая 461 мянган ам метр талбайг цэвэрлээд байна. Ингэхдээ 1952 тонн шарилж, хог ургамлыг тайрч цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгүүдэд зөөвөрлөн, устгаад байна.

-Аяны хоёрдугаар үе шат хэзээ эхэлсэн бэ, энэ үед ямар цэвэрлэгээ үйлчилгээ хийх вэ?

-Хоёрдугаар үе шат наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд өрнөж байна. Шарилж болон бусад төрлийн хог ургамлыг жилд хоёр удаа тайралт хийх нь шинжлэх ухааны үндэслэлтэй. Хөл газрын ургамлыг дахин ургуулахгүйн тулд гурван жил дараалан жилдээ хоёр удаа тайралт хийх нь зүйтэй гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Энэ үүднээс энэ жил хоёр үе шаттайгаар тайрч танаж байна гэлээ.  

Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн:

-УБЗАА-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 128 мянган ам метр талбайн шарилжийг тайрах, танах, устгах ажлыг хийж гүйцэтгээд байна. Бид хариуцсан талбайнхаа шарилжийг устгахын сацуу ногоон байгууламжийн арчлалтыг давхар хийдэг. Ургамал ногоо хэт өндөр ургасан газруудад өвсийг нь хадаж байна. Тоног төхөөрөмж хангалттай бий. Хадуур, тармуур ашиглахын зэрэгцээ шаардлагатай бусад техник ашиглаж байна.

ТҮК-ийн ажилтан Б.Батчимэг:

-Би 2021 оны тавдугаар сараас эхлэн ТҮК-д ажиллаж байна. Өглөөний 05:00 цагаас ажил эхэлдэг учир үүрээр 04.00 цагт сэрж, ажилдаа гардаг. Би цэвэрлэгээний есдүгээр бригадад ажиллаж, Баянбүрдийн тойрог орчмын цэвэрлэгээг хариуцдаг. “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд хөл газрын ургамлын тайралт хийж байна. Хот тохижилтын байгууллагын зүгээс ажлын бээлий, амны хаалт, шаардлагатай багажаар хангадаг болохоор ажиллахад хүндрэл учирдаггүй гэсэн юм.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны  хоёрдугаар үе шат наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Шарилж устгах нь хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, танах байдлаар ургалтыг зогсоох зэрэг эерэг сайн нөлөөтэй.  Тиймээс “Шарилжгүй Улаанбаатар” аянд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо чухал байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Улаанбаатар хотын захирагчийн гаргасан удирдамжид зааснаар нийтийн эдэлбэр газар ихээр ургасан хөл газрын ургамлыг дүүргүүдээс төлөвлөгөө гарган хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын ажилчид, иргэдийн бүлгийн оролцоотойгоор тайрч танах юм. Харин байгууллага, аж ахуйн нэгж, СӨХ, айл өрхүүд өөрсдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж буй хашааны доторх болон ойр орчмын  шарилж, хог ургамлыг тайрч танан устгахаар заажээ.

Төгсгөлд бэлчээр тэжээлийн мэргэжилтэн Д.Гүрбазар, ургамал судлаач Б.Сангидорж нарын зөвлөмжийг хүргэе.

Хөл газрын ургамлыг тайрах, хадах аргачлал:

Хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс урьдчилан сэргийлж доод ишнээс 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрна. Хөл газрын ургамлыг 10-15 см өндөртэй үлдээж хэд хэдэн давтамжтай тайрснаар лууль өвсний  бутлалт, салаалалт явагдаж навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг бууруулахад зохистой нөлөө үзүүлдэг. Мөн хөл газрын ургамал хүчирхэг үндэстэй тул үндэс нь хөрсөнд үлдсэнээр хөрсийг сийрэгжүүлж, хөрсний элэгдэл үүсэх, сул шороон талбай үүсэхээс хамгаалдаг ба зулгаахгүйгээр тогтмол тайралт хийснээр хөрсний бүтцийг сийрэгжүүлж, үржил шимийг сайжруулан зүлэг болон бусад ургамал ургаж эхэлдэг. Тайрсан хөл газрын ургамлыг хог хаягдал, шороо, чулуутай холихгүйгээр цуглуулж авах ба тайрсан ургамлыг хатаах эсвэл даршлах аргаар малын тэжээл бэлтгэх боломжтой.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
Улаанбаатарт 26 градус дулаан байна
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.22)
    Гэр хорооллын айлуудыг сайн шахаж шаардаж биeлүүлэхгүй бол арга авч баймаар байнаа.
    2022 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    4 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 50 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    6 цаг 14 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    6 цаг 22 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    6 цаг 33 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    6 цаг 34 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    22 цаг 42 мин
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    23 цаг 33 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    Өчигдөр 16 цаг 32 мин
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    Өчигдөр 16 цаг 28 мин
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    Өчигдөр 16 цаг 00 мин
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    Өчигдөр 15 цаг 29 мин
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Наймдугаар сарыг угтах НАЙМАН шүлэг
    Өчигдөр 12 цаг 02 мин
  • ХӨСҮТ: 0-4 насны 2884 хүүхэд улаанбурханаар өвджээ
    Өчигдөр 10 цаг 39 мин
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Үнэн хол биш
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Үнэн хол биш
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
24 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК