зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Сайн ажиллавал өндөр цалин авах жишиг Эрүүл мэндийн салбарт нээлттэй"

2022-8-17
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн зарим байгууллага ажилчдынхаа цалинг нэмчихлээ. Үндсэн цалингаа нэмэв. Урамшуулал олгов гэх мэдээлэл хэдэн өдөр дараалан хөвөрч байна. Учир шалтгаан нь юу болох, яагаад ийм мэдээлэл гарав гэдгийг сонирхож, бас лавлаж үзлээ. 8 дугаар сарын 2 дахь 7 хоногийн бямба, ням гарагт эмнэлгийн байгууллагын ажилтан албан хаагчийн өдөр тохиодог юм байна. Нэг үгээр хэлбэл баярын өдөр нь гэсэн үг. Уг өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа эмнэлгийн байгууллага нь ажилчдаа урамшуулж эхэлжээ. Ингэх болсон шалтгаан нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гаргаж, эмнэлгүүдэд үүрэг чиглэл өгсөн юм байна. 8 дугаар сарын Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Энэ хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ эмнэлгүүд тайлагнаж буй нь энэ бололтой.

Эмнэлгүүд цалингаа нэмэх эрх зүйн орчинг Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбартаа бий болгож чаджээ. Тодруулах юм бол 2020 онд Эрүүл мэндийн салбарын багц хууль шинэчлэгдэн гарсан. Уг хуулийн хүрээнд бүх шатны эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилт авах тогтолцоо бүрдсэн билээ.

Тодруулах юм бол хуучин эмнэлэг бүр урсгал зардал, цалин, урамшууллаа улсын төсвөөс шууд авчихдаг байв. Даатгалаас мөнгө авна. Тэр нь яаж зарцуулагдсан нь үл мэдэг бүдгэрдэг байлаа. Харин хуулийн шинэчлэлийн хүрээнд 2021 оны 3 дугаар сараас эхлэн эмнэлэгт төсвөөс цалингийн болон урсгал зардлын мөнгө өгөхгүй. Харин тухайн эмнэлэг даатгал төлөгч иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол төлбөрөө эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Эрүүл мэндийн даатгал төлж буй иргэний өмнө үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа эмнэлэг үүрч, бас үйлчилсэн төлбөрөө авах зохицуулалт бий болжээ. Энэ тогтолцоог амьдралд хэрэгжүүлэх, эмнэлгийн удирдлагуудад сургалт оруулах, уг системийг зөвөөр ойлгуулах, хэвшүүлэх зэрэг ажлыг Эрүүл мэндийн яам өнгөрсөн жил гаруйн хугацаанд гүйцэтгэсэн байна.Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас эмнэлэг бүрт гүйцэтгэлийн санхүүжилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, үр өгөөж, давуу талыг танилцуулж, сургалтыг шат шатанд өгч ажилласан нь өнөөдөр үр дүнгээ өгч эхэлсэн гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарлалаа. Нэгэнт эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон учир цалингаа олгох зохицуулалтыг нээлттэй болгох алхмыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд шийдвэрлэжээ. Түүний хувьд 2022 оны 3 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 107 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж чадсан байна. Уг тогтоолд өөрчлөлт орсноор Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээг тогтоож өгчээ.

Засгийн газрын 2022 оны 107 дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ

Албан тушаалын зэрэглэл

Цалингийн доод хэмжээ (сард, төгрөгөөр)

 ТҮЭМ-1

616629

 ТҮЭМ-2

663419

 ТҮЭМ-3 

740619

ТҮЭМ-4 - Резидент эмч

703623

 ТҮЭМ-4-Резидент эмчээс бусад

799806

 ТҮЭМ-5 

832357

 ТҮЭМ-6  

934899

 ТҮЭМ-7

964899

 ТҮЭМ-8

973165

 ТҮЭМ-9

1039119

Засгийн газрын 2022 оны 107 дугаар

тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БУСАД БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ТУСЛАХ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭ

Албан тушаалын зэрэглэл

Цалингийн доод хэмжээ (сард,төгрөгөөр)

ТҮ-1

546162

ТҮ-2

573130

ТҮ-3

594350

ТҮ-4

616629

ТҮ-5

663419

ТҮ-6

740619

ТҮ-7

799806

ТҮ-8

832357

ТҮ-9

934899

ТҮ-10

964899

ТҮ-11

973165

ТҮ-12

1039119

Ийнхүү Эрүүл мэндийн салбарын ажилчид дээрх жишгээр хамгийн доод цалингаа авна. Харин үүнээсээ дээшээ хэдэн төгрөгийн цалинг нэмж авах вэ? гэдгийг байгууллагын удирдлага шийдвэрлэх боломжийг нээж өгөв.

Өмнө нь ур чадвар өндөртэй, олон ажлыг хийдэг байсан ч зэрэглэл дэвээрээ хажуудаа байгаа ажил бага хийдэг хүнтэй ижил цалин авдаг байсан. Харин өнөөдөр та сайн ажиллаж байвал та илүү цалин авна. Ийм жишгийг бий болгож өгсөн байна.

Нөгөө талдаа байгууллагын удирдлага сайн ажиллах үүргийг давхар бий болгов. Байгууллага толгойлж буй бол та сайн менежер байж, сайн ажиллах ёстой. Тэгсэн нөхцөлд орлого сайн олж, эмч ажилчдаа урамшуулах, цалинг нь өсгөх боломж нээгдэх юм. Хуучин шиг зөвхөн төр л цалин нэмнэ гэсэн хүлээлтийг үүсгэхгүй, эмнэлгийн удирдлага өөрөө хэзээ ч ажилчдынхаа цалинг өсгөөд явах үүд хаалга нээгдсэн гэсэн үг.

Хувийн хэвшил сайн ажилтнаа цалинг нь нэмж, бас урамшуулах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг. Энэ жишгийг эрүүл мэндийн салбарынхан ашиглах боломж бүрдээд байна. Үүнийг илэрхийлж буй жишээ нь энэ өдрүүдэд зарим эмнэлэг ажилчдынхаа цалинг 10-40 хүртэл хувиар нэмэв. Урамшуулалд 500,000- дээш төгрөг олгов гэх мэт сайн мэдээ хөвөрч байгаагаас харж болох юм. Лавлагаа шатлалын эмнэлэг, аймаг орон нутгийн эмнэлэг ээлж дараалан сайн мэдээг зарлаж буй гол шалтгаан бол гүйцэтгэлийн санхүүжилт, засгийн газрын 107 дугаар тогтоол юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    9 мин
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
    10 мин
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
    54 мин
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
    1 цаг 10 мин
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
    1 цаг 51 мин
  • Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
    1 цаг 53 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
    2 цаг 37 мин
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
    2 цаг 44 мин
  • Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
    3 цаг 29 мин
  • Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    3 цаг 56 мин
  • Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг
    4 цаг 22 мин
  • УОК-оос түймэр унтраах ажиллагаанд зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэжээ
    4 цаг 24 мин
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
    4 цаг 33 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
    4 цаг 52 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    5 цаг 7 мин
  • Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан, үүлшинэ
    5 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
    18 цаг 28 мин
  • Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    20 цаг 12 мин
  • Энэ сарын сүүлч өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    20 цаг 17 мин
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
    20 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК