Ерөнхий боловсролын сургуулийг нэгдүгээр ангийн сурагчдыг цахимаар бүртгэхээр болсон. Эцэг, эхчүүд "Е-Mongolia" цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяаллын дагуух сургуульд бүртгүүлэх юм. Харин гадаадын иргэд биечлэн очиж хүүхдээ элсүүлэх юм. Элсэлт хэрхэн явагдах талаар Боловсрол, шинжлэх ухааны яам нэгдсэн мэдээлэл өгөх юм байна.
2021-2022 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 75,5 мянган хүүхэд шинээр элссэн. Үүнээс 88,5 хувь нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байжээ.