О.Хангай өөрийн цахим хуудастаа "Олон жил Ховдын тарвасаа худалдан борлуулсан. Энэ жил зарахгүй, иргэдэд үнэ төлбөргүй тараана. Хүссэн хүн бүхэн ирэх боломжтой" гэж мэдээлсэн.
Улсын аварга О.Хангай өнөөдөр иргэдэд тарвас үнэгүй тараах өдөрлөг зохиож байна. Өдөрлөг 14:00-18:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хүний хөл тасрахгүй их байгаа юм.
Энэ үеэр Улсын аварга О.Хангай "Өнөөдөр төсөөлж байснаас их хүн ирлээ. Нийт зургаан тонн орчим тарвас авч ирсэн. Ард иргэдтэйгээ ургацаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Ирэх есдүгээр сард аваргын найраа хийхээр төлөвлөж байгаа. Мэдээж допингийн шинжилгээний хариуг ч хүлээж байна. Түүний дараагаар албан ёсоор нийт олонтойгоо баяраа хуваалцана" гэв.
Сэтгэгдэл (4)