Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Хяналтаар ажиллах хугацаанд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт Туул голын онцгой хамгаалалтын бүс 35 метр дотор "Дархан үржих хангай" ХХК нь ашигт малтмал олборлож байсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоож Булган аймаг дахь Цагдаагийн газарт шалгуулахаар хүлээлгэн өгсөн гэж БОАЖЯ мэдээллээ.