Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нарны замын хөдөлгөөнийг хязгаарлаж, явган гүүр угсарч дуусжээ. Нийслэлийн замын хөгжлийн газраас “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Нарны зам дээр байрлуулах явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэлээ гэж мэдээллээ. Явган хүний гүүрний тоноглолын ажлыг үргэлжлүүлэн хийж байна гэв.