зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усан замын тээвэр үүсэж хөгжсөний 70 жилийн ой болов

2022-8-22
0
ЖИРГЭХ

Засгийн газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг Усан зам, далайн тээвэрчдийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд энэ жил анх удаа усан замын өдрийг албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жил, Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ойтой давхцлаа.   

Дээрх ойг өнгөрсөн бямба гарагт Усан замын тээвэр эрхэлдэг төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор зохион байгуулж, Хөвсгөл далайн эрэгт ахмад тээвэрчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.

Нээлтэд Зам, тээврийн хөгжлиийн сайд Л.Халтар оролцож үг хэлэв. Тэрбээр “Юуны өмнө хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид, Монгол Улсын Далайн захиргаа хэмээх байгууллагыг удирдаж явсан үе үеийн ахмадууд, мөн манай улсад бие даасан усан тээвэр хөгжиж эхлэх тэр цагаас өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эрхэм ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон Далайн захиргааны ажилчид, усан замын тээвэрт оролцож буй та бүхэнд үзэсгэлэнт Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ой, тусгаар тогтносон Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жилийн ойг өргөн дэвшүүлье.

2022 оны нэгдүгээр улиралд гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг усан замын тээврийн ажилчдын өдөр болгон албан ёсоор зарласанд туйлын баяртай байна. Ойн баяр гэдэг дан ганц баярлахаас илүүтэй ажлаа дүгнэх, төлөвлөх, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхээ эргэн дурсах зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Тээврийн салбаруудаас усан зам ууган нь байна. Та бүхэн хүний нөөцийн хувьд цөөхүүлээ ч гэсэн, өнгөрсөн хугацаанд 41 сая.тонн ачаа тээвэрлэж, сүүлийн жилүүдэд жилд дунджаар 70 мянга орчим зорчигчийг тээвэрлэж байна.

Үүнээс харахад манай улсын аялал жуулчлал хөгжихөд та бүхний оруулж буй хувь нэмэр маш өндөр байна. Энэ өдрийг тохиолдуулан ард түмнийхээ нэрийн өмнөөс, Зам, тээврийн хөгжлийн яам, сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс дахин баяр хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Далайн тээвэр, усан замтай холбоотой энд цугласан хүн бүхэнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Усан замчдынхаа тэмдэглэлт өдрийг Засгийн газраар батлуулсан Л.Халтар сайддаа та бүхний өмнөөс талархал илэрхийлмээр байна. Сайдын хэлсэнчлэн албан ёсны тэмдэглэлт өдөртэй болсноор бид хийсэн бүтээснээ үнэлэх, хөдөлмөрөө зориулж буй ажилчдаа шагнаж, урамшуулах, цаашдаа тээврээ хөгжүүлэх талаар ярилцах, санал бодлоо солилцох боломжтой болж байна. Цаашид бид Хөвсгөл нуураа хамгаалах, эко аялал жуулчлал, усан тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ханх боомтыг олон улсынх болгож, Мөрөн нисэх буудлыг 4С ангилалд оруулахаар тусгасан. Эдгээр ажил хийгдэхээр Ханх-Хатгал чиглэлд усан замаар ачаа болон зорчигч тээвэр хийх боломжтой болох юм. Та бүхэн сайхан баярлаарай” гэв.

Анх 1910 онд Хөвсгөл нуурт тухайн үеийн Хаант Оросын худалдаачид Эрхүүгээс бараагаа татах, Монголоос авсан ноос, арьс шир, түүхий эдээ тээвэрлэхийн тулд уурын хөдөлгүүрт 40 тоннын даацтай “Монгол” хэмээх усан онгоц  ашигласан үеэс хойш “Монгол Улсын 10 жилийн ой", “Сүхбаатар”, “Байгал-800” зэрэг усан онгоцууд, “Ажилчин”, “Малчин”, “Ургац”, “Долгион” зэрэг чиргүүл онгоцуудыг усан замын тээвэрт өргөнөөр ашиглан бараа материал, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангаж байлаа.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан /1926, 1947 оны/ гэрээний дагуу Оросын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөвсгөл нуур дахь усан замын тээврийн дэд бүтцээ 1952 онд монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгснөөр  тухайн оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Усан замын тээврийн газар байгуулагдан ахмад, механик, залуурчин, чиргүүл онгоцны дарга, галч, усан цэргүүд гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж Монгол Улсын Үндэсний усан замын тээвэр бие даан хөгжиж ирсэн түүхтэй юм.

Мөн үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медаль, Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Усан зам, далайн тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны холбоочин, матрос, туслах капитан Ч.Чулуунбат, усан замын ачааны баржийн дарга Т.Ганбаатар нарыг,

Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр, “Хөвсгөл усан зам” ХК-ийн “Сүхбаатар” усан онгоцны капитан Л.Бадамдорж, Хөвсгөл усан замын газрын матрос буюу усан цэрэг Д.Нямдаваа, усан онгоцны галч Д.Пүрэвжав, усан онгоцны тогооч Б.Долгор нарыг,

Яамны хүндэт жуух бичгээр, Хөвсгөл усан замын газрын залуурчин Ц.Баярхүү, залуурчин Г.Нямсүрэн, нягтлан бодогч Ч.Цэцэгээ, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч, завьчин Л.Баттөр, Д.Сүхбат, Б.Борбаатар нарыг тус тус шагналаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа.
    16 цаг 31 мин
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
    Уржигдар 17 цаг 48 мин
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана
    Уржигдар 17 цаг 12 мин
  • Euromoney сэтгүүлээс голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ дэмжигч банк”- аар өргөмжиллөө
    Уржигдар 16 цаг 36 мин
  • Туул голын усны түвшин нэмэгдэх хандлагатай байна
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Газарчны уулзвараас Цайз 16-ийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    Уржигдар 15 цаг 28 мин
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 14 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 14 цаг 45 мин
  • Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ачигч машиныг хүлээн авлаа
    Уржигдар 14 цаг 28 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
    Уржигдар 13 цаг 45 мин
  • Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
    Уржигдар 13 цаг 31 мин
  • Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
    Уржигдар 13 цаг 03 мин
  • Сүхбаатар аймгийн Халзан суманд өчигдөр хамгийн их бороо оржээ
    Уржигдар 12 цаг 55 мин
  • "Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна
    Уржигдар 11 цаг 51 мин
  • Камбожтой хиллэдэг Тайландын “Си Са Кет”, “Сурин”, “Бурирам” болон “Убон Ратчатани” мужид зорчихгүй байхыг анхаарууллаа
    Уржигдар 11 цаг 06 мин
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
    Уржигдар 10 цаг 57 мин
  • Хөвсгөл нуурыг зорихдоо анхаарах зүйлс
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Олон улсын Физикийн 55 Дугаар Олимпиадад Монгол Улсын багийн сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Х.Нямбаатар: Давсаа хүрзээр цацдаг нэг ч дүүрэг байхгүй болтол тоног төхөөрөмжийг шинэчилсэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Нийт нутгийн 37 хувьд гантай, гандуу байна
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • Улаанбурхан өвчний нас баралт 10 болжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Киргиз Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК