"Ард түмний штаб"-аас Б.Жагар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Тогтолцооны өөрчлөлт гээд УИХ-ын гишүүд их гоё зүйл яриад байгаа юм. Шударга нийгэм бүрдэлдэхгүй. Харин ардчилал гэдэг нэрэн дор халхавч хийсэн дарангуйллын нийгэм ойрхон байна. Хэлж тэмцсэнийхээ төлөө хэдэн ч удаа хэлмэгдэж болно. Харин гэртээ тролл хийгээд биднийг доромжилж буй хүмүүс удахгүй колоничлогдох тэр өдөр биднийг ойлгоно. Бүх ард түмнээсээ санал авсны дараа тогтолцооны өөрчлөлт ярьдаг юм.
Монголоо гэж бодож байгаа эх орончдоо талбай дээр загсаж, ордныг бүсэлж тайван замаар жагсаж бид бий шүү гэдгийг харуулах хэрэгтэй. Ядуу зүдүү байж болно гэхдээ хөгжих боломж олгооч хэмээн шаардаж байна. Халамжаар гуйлга гуйж амьдарна гэж байхгүй. Энэ улсад өчнөөн боломж байгаа.
Улсын төсвөөс 100 дахин давсан далд эдийн засгаар ордонд байгаа цөөвөр чононууд хөрөнгөжиж байна. Харин ард иргэд татварын мөнгө төлөх гэж өдөр шөнөгүй зовж зүдэрч байна. Тиймээс та бүхнийг нэгдээсэй хэмээн уриалж байна” гэв.
Д.Батчулуун