Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн сорьцыг допингийн шинжилгээнд хамруулахаар БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авчээ. Үүнээс өнөөдөр 76 сорьцын хариу наймдугаар сарын 19-ны өдөр ирсэн. Гурван бөхийн сорьцын хариу ирээгүй байсан билээ.
Тэгвэл өнөөдөр Допингийн хариуг нэгдсэн байдлаар танилцуулж байна. 64 бөхийн нэг бөх допинг хэрэглэжээ. Тухайн бөх дөрөв давсан бөгөөд түүний нэрийг хэлэх боломжгүй гэлээ.
Д.Батчулуун