Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байхыг анхааруулж байна. Хүйтний эрч чангарч өнөө шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор -39...-41 градус, бусад хэсгээр -32...-34 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.
Агаарын температур: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -43...-48 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -36...-41 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -23...-28 градус, бусад нутгаар -29...-34 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -31...-36 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.