БОАЖЯ-наас Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах асуудлыг Аялал жуулчлалын тухай хуульд тусгаж байгааг ан амьтан хамгаалах ТББ-ууд эсэргүүцэж хэвлэлийн хурал хийв. Энэ үеэр “Аргаль агнуур судлалын төв” ТББ-ын тэргүүн С.Амгаланбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Шинэ хуулийн төслийн 18 дугаар зүйл дээр ховор амьтдыг дуудлагаар худалдах тухай тусгасан нь хэд хэдэн хор уршигтай.
Аялал жуулчлалын тухай хууль бол тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэх ёстой. Гэтэл тус хуулийн төсөлд амьтан болон агнуурын тухай байгаа нь тохиромжгүй.
2012 онд Амьтны тухай хууль батлагдсанаар ан амьтныг агнахдаа хилийн цэс бүхий агнуурын бүс нутагт агнана гэдгийг тодорхой тусгасан байв. Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газраас бусад нутагт амьтан агнадаг байсныг халсан нь чухал ач холбогдолтой" гэв.
Сэтгэгдэл (4)