“Тавантолгой түлш” ХХК өөрсдийн үйл ажиллагааг ТЕГ-т шалгуулах хүсэлтээ хүргүүлж байгаа тухайгаа мэдэээллээ.
Мэдээлэлдээ "Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Тавантолгой түлш ХХК нь 120 мянган тонн нүүр үйлдвэрлэж, нөөцөлсөн байна. Аравдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 111.245 тонн түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд шууд борлууллаа. Барьцалдуулагч, уут зэргийг бид хангалттай нөөцөлсөн.
Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас шахмал түлш оруулж ирж худалдаалсан гэх ташаа мэдээллийг түгээж, нийт хэрэглэгч ард иргэдийг төөрөлдүүлсэн нөхцөл байдал бий болголоо.
Импортын хагас коксожсон нүүрс манай компанийн үйл ажиллагаанд хамааралгүй болохыг албан ёсоор мэдэгдэе.
Иймд Хятад түлшийг түгээж борлуулаагүй болохыг тогтоож өгөхийг хүсэж ТЕГ-т холбогдох бичгээ өгөх гэж байна” гэв.
Мөн үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Манай компани 25 кг-аар савалдаг. Гэр хорооллын аж ахуй нэгжүүдэд нэг тонноор түлшээ савлаж түгээдэг. БНХАУ-аас элдэв янзын түлш оруулж ирж борлуулах шаардлага бахгүй. Манай объект бол онцгой объект. Зөвшөөрөл авч байж ордог. Бид гадна дотны сайжруулсан нүүрсийг туршиж болно шүү дээ. Харин одоогоор тийм зүйл болоогүй. Иргэдэд ийм ташаа мэдээлэл явж байгаа нь манай компанид сөргөөр нөлөөлж байна. 117 тонн нөөц нөөцөлсөн байгаа. Энэ бол сүүлийн хэдэн жилд байгаагүй нөөц юм. Галлагааны улиралд хангалттай хүрэхүйц нөөцтэй байгаа” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)