Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр /2022.12.01/ 09:21 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчдыг очиход 2000 тонны багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан тул унтраахаар ажиллаж байна.
Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллэсэн билээ.
Харин Дархан-Уул аймгийн DBS телевизийн мэдээлснээр Гал гарах үед гурван хүн ажиллаж байсан. Нэг нь эмнэлэгт хүргэгдэх явцад нас барсан. Хоёр хүн олдоогүй хэвээр байна.
Гал айл өрх рүү гал дэгдэх магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (1)